“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай зам тавьж, түгжрэл бууруулна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөжээ.
Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Энэхүү замыг хоёр урсгалтай болгосноор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулна.
Одоогоор "Сентури Лэнд Марк" компанийн эзэмшлийн газраас дөрвөн метрийг татаж, газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотойгоор газрыг чөлөөлөх мэдэгдлийг долоо хоногийн хугацаатай хүргүүлсэн.
Үүний дараа газар эзэмших эрхийн дагуу хашаагаа татахгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Зүүн талын гурван аж ахуйн нэгжид мөн адил мэдэгдэл хүргүүлсэн, түр хашаа байсныг бүгдийг буулгасан. Буулгах явцад гаргасан хогоо цэвэрлэн, явган хүн, автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.