Нийгэм мэдээ

Хөгжлийн банк 861.3 тэрбумын хохирол төлүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж АТГ-т талархлаа

Авлигатай тэмцэх газарт Хөгжлийн банкнаас талархал илэрхийлжээ. Уг талархлын бичигт “Авлигатай тэмцэх газар нь зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлсэн эх үүсвэрээр 500 сая ам.долларын бонд, 30 тэрбум иений бондын өрийг амжилттай төлж барагдуулахад үнэтэй хувь оруулсанд талархал илэрхийлье” гэжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022-2023 онд Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгон зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 онд Хөгжлийн банкны эрх бүхий 84 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.

Дээрх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,3 их наяд төгрөгөөр тооцогдсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад 861,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн юм.

Хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй, дампуурлаа зарлахад тулсан бэрх үеийг хамтдаа даван туулж, мөрдөн шалгах ажиллагааг богино хугацаанд шуурхай, эрчимтэй явуулж, тал бүрийн идэвх санаачилгын үр дүнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1,6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг Авлигатай тэмцэх газрын хамт олон хангуулж чадсаныг тус банкнаас онцлон тэмдэглэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэгээд Өнөрөөг яах юм

Холбоотой мэдээ

Back to top button