УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Н.Анхбаяр ТНБД-ын суудлаа НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр солив

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд арав гаруй асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар зарим Элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч нарыг томилжээ.
Тодруулбал, Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр сольжээ.
Түүнийг олон нийт Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү гэдгээр нь мэдэх билээ.
Түүний ажлын туршлага:
- 2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан,
- 2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт,
- 2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе,
- 2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал,
- 2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул,
- 2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга,
- 2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга,
- 2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал,
- 2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал,
- 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургалтын төлбөрөө төлөөгүй гэсэн. Арай л юм аа. Сонгуулийн дараа ирээд ГХСайд болох юм байна л даа. Яана даа.
Н.Анхбаяр чинь пүүжиндүүлсэн амьтан байна ш дээ.
Австралид төрийн сангийн зээлээр сурсан. Хэл байхгүй гэнэ лээ. Арын хаалга оршсоор...
Төгссөн сургуульгүй ажил хийгээд эхэлсэн хүн үү
Ха ха арай бишүү. МАН ын өлөн хулгайчуудын үр үндэсүүд цайрлаа гэж
Мөнхэрдэнээр загнуулая. New yorkt очиж жаргах нь л дээ золиг чинь.
Ичиж амьдраасай. Нямдорж болиочээ.
Монголын төр Нямдоржид өртэй юмуу