Нийгэм мэдээ

"Шар гэгээ" киноны бяцхан жүжигчдэд хурдан удмын адуу бэлэглэжээ

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн "Шар гэгээ" уран сайхны кино бодит амьдрал дээр биеллээ олжээ. Тус киноны уран бүтээлчид хоёр бяцхан жүжигчиндээ алдарт уяач Б.Ганхөлөгтэй хамтран Монгол улсын тод манлай уяач Гаваагийн Батхүү агсаны үүсгэсэн Шунхлай угшлын дуунд мөнхөрсөн “Толин хул”-ын адуун сүргээс хурдан удмын бага адуу зүслэн бэлэглэжээ.

Өнгөрсөн оны 15 дахь удаагийн Улаанбаатар” олон улсын кино наадамд нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийсэн даруйдаа, шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэн "Хангарьд" цомын эзэн болсон юм.

Энэхүү киног үзэгчид “Hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ Монгол кино” болжээ гэж тодорхойлсон юм. “Шар гэгээ” уран сайхны киноны агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн Монгол хүнд л байх ариун нандин чанар, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж амжсан. Киноны зураг хангай, говийн байгалийн гайхамшгийг уран зураг шиг хослуулсан нь бүтээлийн онцлог аж. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button