Баавгайн савраас том хумстай дэлхийн хамгийн том бүргэд

Harpy Eagle нэрт төрөл зүйлийн бүргэд Латин Америк орчимд нутагладаг боловч сүүлийн жилүүдэд эрс ховордсоор байгаа аж. Моногами буюу насан туршдаа ганц биеэр амьдардаг хэв маяг нь олон удаа үр төл төрүүлэх боломжийг нь хязгаарладаг, магад энэ нь ч Harpy-н цөөрөх болсон шалтгаан. Ямартай ч хэзээд түүний өвөрмөц, этгээд бас нэг талаар гайхамшигтай дүр төрх хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдаг. Өндөр нь дунджаар 1 метр, 10 орчим см. Далавчны нь урт 225 см татна. Харин амьдын жин нь 6-10 кг хүрдэг, ихэмсэг төрхтэй Harpy Eagle.


Бүргэдийн бусад зүйлүүдээс ялгаатай нь, тэдний далавч харьцангуй богино аж. Гэхдээ энэ нь халуун орны, ойт газар нутагладагтай нь холбоотой зохилдолгоо гэж эрдэмтэд тайлбарладаг. Мексик, Бразил, Аргентины хойд хэсэгт ой моддын дээр үүрээ засан амьдарна. Коала буюу залхуу баавгай тэдний дуртай хоол.

Harpy Eagle-ийн хумс хүрэн баавгайн саварнаас том. Иймээс өөрөөсөө хоёр дахин хүнд жинтэй амьтдыг барихдаа чадмаг гэнэ. Барагтай дуу гаргадаггүй энэ бүргэдийн байгаа байдал нь сэтгэл татмаар, ихэмсэг харагддаг талаар багагүй хүмүүс цахим орчинд ярилцдаг байна.


Х.ЭРХЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
koala omnod amerikt bish australiad bdag shuu dee