Нийгэм мэдээ

11-р сургуулийнхан олон улсын физикийн олимпиадаас 14 медаль хүртлээ

Казакстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан Олон улсын 20-р олимпиадад математик, физик, мэдээлэл зүйн төрлөөр 30 гаруй улс орны 700 гаруй багш, сурагчид хоорондоо өрсөлдөн оюун ухаанаа сорьжээ. Тус олимпиадад нийслэлийн 11 дүгээр сургуулийн 22 багш, сурагчид оролцжээ. Тус багийнхан 1 алт,  4 мөнгө, 8 хүрэл, 1 тусгай байр эзэлсэн өндөр амжилтыг гаргасан байна. Түүнчлэн оролцогчдын дунд теннисний тэмцээн явагдаж 10а ангийн сурагч Б.Чингүүн алтан медаль хүртжээ.

Медаль хүртсэн багш сурагчид

Сурагчдын ангилалд :
11б ангийн сурагч А.Ивээл – Мөнгө / Математик /
11в ангийн сурагч Б.Бэлгүтэй – Мөнгө / Математик /
12б ангийн сурагч Х.Нурсалтон – Мөнгө / Математик /
11а ангийн сурагч Б.Мөнхбадар – Хүрэл / Математик /
12а ангийн сурагч Бат-Оргил – Хүрэл / Мэдээлэл зүй /
Багш нарын ангилалд :
А.Дэлгэр – Алт / Математик /
Ж.Хатанбаатар – Мөнгө / Физик /
С.Буяндэлгэр – Хүрэл / Математик /
Б.Дулмаа – Хүрэл / Физик /
М.Ганбаатар – Хүрэл / Мэдээлэл зүй/
А.Гэндэнпунцаг – Хүрэл / Математик /
Б.Ариунбуян – Хүрэл / Математик /
Ж.Ёндонсамбуу – Тусгай байр / Математик /
Дасгалжуулагч багшийн ангилалд :
Д.Хосбаяр – Хүрэл медаль / Математик /

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button