Нийгэм мэдээ

СӨХ-ны мөнгөө 4 жил төлөөгүй иргэн давж заалдах шатанд ялагдаж, 1.8 саяыг гаргахаар болжээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр "Э" Сууц өмчлөгчдийн холбоо иргэн П.А-гаас дөрвөн жилийн засвар, хамгаалалт, үйлчилгээний төлбөр болох 2,036,000 мянган төгрөгийг нэхэмжилжээ. Тухайн иргэн хариу тайлбар гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч СӨХ давж заалдах шатны шүүхэд "ялжээ".

Нэхэмжлэгч “Э” СӨХ-ны хариуцагч П.А-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 2,036,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хянан хэлэлцжээ.

Тус СӨХ нь 2017 онд байгуулагдаж, гэрчилгээ авсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдон нэг сард гарах зардлын 1 сууц өмчлөгчид ногдох зардлыг орон сууцны 1-2-р давхрын сууц өмчлөгчид 36,500 төгрөгөөр, хоёроос дээш давхрын сууц өмчлөгчид 40,000 төгрөгөөр тогтоосон. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1-2 давхарт 49,000 төгрөгөөр, 3-20 давхарт 55,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна. 

Хариуцагч П.А нь  2018 оны 08 сараас хойшх СӨХ-ны төлбөрийг төлөөгүй. 2018 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэлх хугацааны төлбөрт нийт 2,036,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжилсэн байна.

Хариуцагч П.А "Нэхэмжлэлд заасан мөнгөн дүн сар саруудад хэрхэн, яаж хуваагдаж байгаа талаар тодорхойгүй. Хуваагдсан гэж бодоход хогны цэвэрлэгээ болон харуул хамгаалалт хэдэн төгрөг болохыг тус тусад нь гаргаагүй. Тухайн төлбөрийн задаргаа байхгүй. Үнэ тариф хэрхэн тогтоогдсон талаар баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр байдаг ч нийт оршин суугчдын хурлаар тухайн үнэлгээг тогтоогдоогүй. Зөвхөн удирдах зөвлөлийн гишүүд нь тодорхой бусаар гаргасан.

П.А- нь тус орон сууцны 1 давхарт амьдарч гадагшаа хаалга гаргаж гутлын дэлгүүр ажиллуулж тодорхой хэмжээний орлого олдог. Гадагш гаргасан хаалгаар өөрөө орж гардаг учир ойр тойрны цэвэрлэгээ болон ногоон байгууламж, цэцэг зүлэгжүүлэлтийг өөрөө гардаж хийдэг. Мөн дэлгүүрийн нэрээр хог хаягдыг улсад тушаадаг. “Э” СӨХ-оос төлбөр тооцоо гэж ирэхэд П.А- нь харуул хамгаалалтын зардлыг зөвшөөрч, хог хаягдлын зардал болон цэвэрлэгээ үйлчигээг хасах тухай хэлэхэд бүхэлд нь шаарддаг.

Түүнчлэн зардалд өөрчлөлт оруулах саналыг цахимаар асууж шийдвэрлэсэн гэж тайлбарлан үзлэг хийх ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр гүйцэтгэсэн. Мөн цаасаар тараасан талаар нотлох баримт байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хуульд зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Э” СӨХ-ны хариуцагч П.А-д холбогдуулан гаргасан 2,036,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан.

Ингэхдээ "Хариуцагч П.А нь СӨХ-оос тогтоосон төлбөрийг зөвшөөрөхгүй буюу хууль бусаар тогтоосон эсэх талаар ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэлгүй, хариуцагч тал СӨХ-ны төлбөрийг тогтоосон хэмжээнд гомдол гаргаагүй, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байхад эрх нь байгаа мэтээр тайлбарлаж, СӨХ-ны төлбөрийг 4 жил төлөөгүй сууц өмчлөгчөөс яагаад СӨХ-ны бүх гишүүдын хуралдаа ороогүй, СӨХ-ны төлбөртэй холбоотой мэдээллийг авсан эсэх, СӨХ-нд төлбөрийг төлөхгүй тухай хүсэлт өгч байсан эсэхийг тодруулалгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Эцэст нь, Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ, анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Онцолбол, хариуцагч П.А нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу СӨХ-нд төлөх үүрэгтэй буюу энэ нь хуулийн дагуу үүсэж байгаа тогтмол гарах зардал юм. Түүнчлэн, хариуцагч П.А- нь татгалзалдаа дурьдаж буй асуудлуудын талаар нэхэмжлэгч “Э-” СӨХ-д саналаа гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. 

Хариуцагч П.А- нь нэг давхрын оршин суугч болох талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч П.А-гаас нийт 1,850,000 төгрөг /2018 оны 08 сараас 2022 оны 07 сар хүртэл 48 сар х 36,500 = 1,752,000, 2022 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэл 2 сар х 49,000 = 98,000, 1,752,000 + 98,000 = 1,850,000/ гаргуулж, нэхэмжлэгч “Э-” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 186,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк
2024-02-17 10:05

СӨХ ийн мөнгөө төлдөггүй нөхдүүд анхаарах хэрэгтэй болжээ. Ер хуулийн дагуу зөв явб�##� хэн чамаар оролдох билээ

Зочин
Зочин
2024-02-22 10:43
Reply to  Ккккк

Зөв. Бу�####�ар өөрийнхөө хаясан хог шавхайгаа төлүүлж амьдардаг байр түрээслэгч хув�##�знуудад бүр их хамаатай шийдвэр шүүх гаргасан байна.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-02-17 15:09
Reply to  Ккккк

Мөнгөө төлдөггүй хүмүүс л СӨХ юу ч хийдэггүй гэж муулдаг .Сүүлд нь ШҮҮХЭЭС баахан төлбөр хүлээж авдаг .Орц болон гадна т�##�бай цэвэрлүүлж хогоо ачуулчихаад юу ч хийдэггүй гэж ярьж болохгүй дээ . Иймэрхүү нөхдийн банкин дахь мөнгийг царцааж зээл тусламж ,
гадаад явах т�##� дээр нь хар жагса�##�танд оруулж байх хэрэгтэй . Тэгэж ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй .

Зочин
Зочин
2024-02-17 12:36

Юу ч хийдэггүй СӨХ хуулиар д�##�айлгаад л амар болж дээ

Зочин
Зочин
2024-02-19 08:22
Reply to  Зочин

Мөнгөө төл

Монгол
Монгол
2024-02-18 20:53
Reply to  Зочин

Хог, новш баас, шээс овоорсон орцноос өвчин тусаад, дээр нь торгууль төлөх ямар ёс байнаа! Хуулчидаа!!!

Зочин
Зочин
2024-02-17 13:46
Reply to  Зочин

Тэгж бодож байв�##� СӨХ-н хур�##� жилд нэг удаа болдог тэнд очиж дүгнэж сан�##� өгч болдог. Уг нь тэр хурлаараа айл өрх бүр оролцож сан�##� хурааж шийдвэр гаргадаг. Яагаад гэвэл СӨХ гэдэг сууц өмчлөгчдийн холбоо.

Зочин
Зочин
2024-02-17 13:38

СӨХ-ҮҮДИЙГ БҮҮР БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХИЙСЭН ЗҮЙЛГҮЙ ХАРИН Ч ЗАВААРУУЛЖ ЭВДЭЖ БУЗАРЛАЖ ХАЯДАГ ТЭГЭЭД Ч ЗАРИМ БАЙР ХОТХОН ХАМГИЙН ЗАВААН БАЙДАГ ШҮҮ

Баяраа
Баяраа
2024-02-20 20:58
Reply to  Зочин

Чам шиг хариуцлагагүй л�##�рын сөх үүд л сөхийн нэр хүндийг унагаад байхгүй юу!

.

Чам шиг оршин л�##�рын суугчид сөхгүй бол хэцүүддэг байхгүй юу!!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2024-02-19 12:17
Reply to  Зочин

СӨХ-Г БОЛЬЧИХВОЛ ЧИ ӨӨРӨӨ ОРЦООР НЭГ ТАВЬСАН ХОГОО ЦЭВЭРЛЭХ ҮҮ. 2-3 ХОНОГ ЦЭВЭРЛЭХГҮЫ БАЙХАД ЯАЖ НОХОЫН ХОРОО ШИГ БОЛГОДОГ БИЛЭЭ. ТАЛ ХУВЬ НЬ ХОГОО Ч ГАРГААД ХАЯЖ ЧАДАХГҮЙ ХОГЫН БАНХАРУУД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. СӨХ-Н АЖИЛЧИД ЗАВААРУУЛААД ТӨЛБАРӨӨ ТӨЛДӨГГҮЫ АЙЛУУД ӨӨД НЬ ТАТДАГ ЮМ БАЙХ ДАА. САРД 20-30 МЧЯНГАН ТӨГРӨГ АМЬДРАХ ОРЧИНДОО ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАВААРААД Л СУУЖ БАЙ ДАА. АРХИ, ТАМХИНДАА ОВОО Л ЗАРЦУУЛДАГ АМЬТАД Л ИНГЭЖ ГОНШИГНОЖ БАЙДАГ ЮМ ДАА. БҮХ СӨХ-Д ГАНЦ 7 ХОНОГ Ч БОЛСОН АЖИЛЛАХГҮЙ БАЙЦГААЯ. ЯАЖ ЗАВААРАХЫГ НЬ ХАРЦГААЯ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА ШҮҮ. СӨХ ЯМАР АЖИЛ ХИЙДГЭЭ МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЗСРИМ НЭГ ХҮНИЙ ОРОНЦОГ БОЛСОН МАЛНУУДАД.

Зочин
Зочин
2024-02-17 22:12
Reply to  Зочин

Эргүүтмой

Зочин
Зочин
2024-02-17 13:45

Манай СӨХ өгдөггүй хүмүүсээс ингэж нэхэж аваасай. Өгдөггүйш хүмүүсээс авахын оронд өгдөг цөөн хэдэн айлдаа үнийг нь өсгөж аваад байдаг тэнэг.

Зочин
Зочин
2024-02-17 17:06

Ийм л үнэгүй амьдрах дуртай оркуудаас болоод хөгжихгүй, ядаж цэвэрхэн байж чадахгүй байгаа юм шд. Хөдөө гарч хэдэн хонь ямааны �######� ширтэж амьдарах хэрэгтэй.

Ugie
Ugie
2024-02-17 21:02

Huue

Ugie
Ugie
2024-02-17 21:03

Alana geed bga shuu tanai sohuuhid chini

Балт
Балт
2024-02-18 10:09

Хэр хэмжээгээ мэдэж байр сууцанд амьдраарай УБ хот ниислэл билчээртээ эмээлээ дэрлээд хонодог хөдөө биш шүү.
дуртай газараа бааж шээдэг ниигэмшээгүй м�##�ууд хот д ирж гай болдгоо больчих.
үнэгүй юм гэж байхгүй. туулын бургас траншей д амьдар тэнд төлбөр авдгүй байх.

Оюун
Оюун
2024-02-18 11:50

СӨХ оршин суугчдад зарцуул�##�тын тайлангаа сар, улир�##�, жилээр гаргаж танилцуулж байх нь чух�##� байх юм. Юунд зарцуулагдаад байгаа нь тодорхой бус байгаа нь оршин суугч СӨХийн төлбөр төлөхөөс цаарг�##�ах үндэслэл болдог гэдгийг хаа хаанаа анхаармаар!

Зочин
Зочин
2024-02-18 14:04

Хэдэн их наядаар нь хулгайлсан хулгайчуудаа яажч чадахгүй байж нэг ядарсан иргэндээ мөн дээрэлхүү төр хууль шүү

Zochin
Zochin
2024-02-18 16:23

Ajil hiideggui idej uudag SUH iin heruulch avgai uvgunuud davardag. Sain davj zaaldah heregtei umguulugch avch huuliin dagu u zargaldsan bol tuluh shaardlagagui bolgoj bolno. SUH ajlaa hiideg bol tuluhgui orshin suugch baihgui. Tegeed ch sain duriin humuus baiguulsan. Uurchluh heregtei SUH iig.

Zochin
Zochin
2024-02-18 16:26

Shuuh SUH hamtarch.

Zochin
Zochin
2024-02-18 16:38

SUH iig buulgaj orond ni shineleg bolgoh. SUH ni ajillaasaa bolihod l hurimtlagdsan orshin suugchdiin huraalgasan mungiig avaad z##lsan baidag. SUH iin zuvlul gej bas mungu iddeg mahan tolgoinuud. Orshin suugchdiin hurimtlagdsan huraamjiin tulbur zasvar uilchilgeend zoriulagdah yostoi getel SUH iin dargiig bayjuulahad hurgej SUH iin darga boloh gej alaan boldog toiron hureelegchtei Ted.

Зочин
Зочин
2024-02-18 18:26

Юу ч хийхгүй сөх яасан гэж мөнгө авах вэ солиорхоо болж үз

Зочин
Зочин
2024-02-18 22:01

СӨХ нэртэй мөнгө идэж,хийсэн зүйлгүй баяжигч нар их байдаг.Иргэд хүйтэн байранд хог дотор амьдарч байна.СӨХд хэлэхэд тоодоггүй,үйлчлэгч нарт хэл гэдэг.

Зочин
Зочин
2024-02-19 00:02

СӨХ-н ард байдаг юу ч хийдгүй хэнд ч харагддагүй дарганцаруудыг нь х�##�аад СӨХын мөнгөө багасгаад амьдрах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Зарим шинэ байрнууд Сөхөөс гадна даргатай гэхээр ард иргэдээ мөн ч их шулж байгаа шүү!!! Тэр дарга гээд байгаа м�##�нуудыг нь хуульдаа хас�##�т хийлгээчээ. Хуулийн дагуу мөнгө төлдөг юм бол дөрга нар тавьж тэнэг м�##� шиг амьдруулхаа болио. Тэр байрыг чинь зовон байж худ�##�даж авсан байхад байр нь бас илүү зард�##� үрж дарга энэ тэр гэдгээ болио!!! Сөхийг юм хийхгүй байна гэхээр дарга хтйлгэхгүй мөнгийг нь идээл байна гэсэн сөх олон байдаг шүү!!!!

Зочин
Зочин
2024-02-19 00:10

Сөх нь биш дарга нь нэхэмжлэх ёстой биш үү!!! Сөх нь мөнгийг нь хурааж аваад цэвэрлэгчээр хийлгээд харуулаар мануулаад төлбөр тооцоогоо хөтлөөд засьар энэ тэрээ хийлгэхгүй дарга мөнгө өгөхгүй байна гэдэг мөртлөө өөрөө дарга нь юм шиг хуульд оролцох эрх байхгүй шүү!!! Анхан шатны шүүхээр ялсангаар нь шийдвэрлэх байсан юм!!! Дахиж даван за�##�даад дарга нь оролцох ёстой оролцоогүй гээд хиад ял ял!!!! Хүний өмнөөс амьдраад сурцан сөх вэ!!!!

Иргэн
Иргэн
2024-02-19 07:18

Манай СӨХ сайн биш орц засвар хийх гэж байснаа таг хийгээгүй удаж б.лифт орцны үнэр аатаа шүү.

Зочин
Зочин
2024-02-19 08:30

Ядуугаараа түрий барьж өрөвдүүлсэн юмнууд газар сайгүй байнаа.
Ийм айлууд ихэвчлэн архичин айлууд байдаг.
Улсаас цахилгаанаа үнэгүй хэрэглээд , түлш хоол хүнсийг нь зүгээр өгчихөөр ар гэртээ санаан зовох юмгүй , архидсан найр�##�сан улсууд байна даа

Зочин
Зочин
2024-02-19 08:40

СӨХ нэхэмжилсэн мөнгөө бүгдийг нь л авах ёстой байсан юмдаа бас л дутуу хууль бна

Зочин
Зочин
2024-02-19 09:00

СӨХ ийн Удирдах зөвлөл л сөх ийн үйл ажиллагаанд хян�##�т тавьж гомдол гаргасан, мөнгө төлдөггүй өрхүүддээ уулзаж ш�##�тгааныг тодруулах суугчдынхаа сан�##�, хүсэлтийн мөрөөр ажил хийж сөх ийн хуулиа суртчиллах хэрэгтэй. Суугдыг хэтэрхий хохироосон бна аа. Ажил хийгээд байв�##� иргэд сөх - д мөнгө өө дуртай л өгнө шүү дээ.

Зочин
Зочин
2024-02-19 11:20

СӨХ-ийн ашигл�##�т үйлчилгээний төлбөрөө айл бүр тогтмол төлөх ёстой. Хэрвээ үйл ажиллагаанд нь дутагд�##� байгаа бол хурлаараа шийдээд тэр дарга маргыг нь солих боломж үргэлж байдаг. Зүгээр ш�##�таг хэлээд төлбөрөөс зугтдаг дийлэнх нь. Хүний өмнөөс, бусад айлын төлсөн мөнгөөр амьдраад байдаг празитууд хотхон бүрд байна. СӨХ төлөхгүй, хариуцлагагүй, санхүүгээ удирдаж сураагүй, чадахгүй бол орон сууцанд амьдраад юу гэхэв. Хувийн хау�####�а өөрийн газар дээрээ хөглөрөөд амьдрах хэрэгтэй. Иймэрхүү празит нөхдүүдийг Монгол банкны ЗМС-руу санхүүгийн хариуцлагагүй гээд бүртгэдэг болоосой. Хотхоноо ингэе тэгэе гээд сан�##� гаргахаар л дандаа өчнөөн өр зээлтэй хэдэн жилээр нь төлөөгүй айл өрхүүд гарч ирээд СӨХ нь төлбөрийн чадваргүй болчихсон байх юм.

Зочин
Зочин
2024-02-19 13:02

ӨГӨХ Л ЁСТОЙ. ПОДЪEЗД ЦЭВЭРЛЭХИЙГ НЬ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ

Чулуун
Чулуун
2024-02-19 13:58

Төлөх ёстой мөнгөө төлөөгүй байж шүүхдээд байхдаа яадаг байна аа? Ккк

Зочин
Зочин
2024-02-19 14:09

Хогтой ,архи тамхины шил байнага байх юм. Шээстэй орцны цэвэрлэгээ тааруу байнаа миний дүү гээд манай орцны насаараа багшилсан эгч цэвэрлэгчид хэлсэн гэсэн. Орой нь хүн гэрийнх нь ха�##�тыг тогшихоор нь онгойлготол нэг эрэгтэй хүнтэй хамт ирж дайраад, аймаар бараг зодуулах шахсан гэж ярьж байсан шүү.

Хороолол сөх
Хороолол сөх
2024-02-19 16:26

З�##�ьжин СӨХ ийг бүр болиод цэвэрлэгээ хогоо конторт хариуцуулаа

Зочин
Зочин
2024-02-19 17:11

Хэлдэг үг нь юу ч хийдэггүй гэж тайлбар тавьдаг хийх мөнгөө төлдөггүй чгсн муу нэртэй СӨХ хог дулаан цахилгаан үйлчлэгчээ чирээд явдаг даа
Хаа хаанаа хариуцлагатай байж сурмаар бгаа юм

Зочин
Зочин
2024-02-20 00:27

Хохьчин бүр хохирлыг нь нуг�##�ж төлүүлээсэй гуйлгачин оркууд

Зочин
Зочин
2024-02-20 07:14

Zub zuitei hyral boljee.Bayr hyrgej amjult hycii.Urged yyregee buelyylj baij sheberlegee yilchulgeegee hiih buz dee.

Зочин
Зочин
2024-02-20 19:43

Байр орон сууцанд орчихоод СӨХ-ийн мөнгө төлдөггүй нөхдүүдийн төлбөрт �##�данги тооцож төлүүлдэг болгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button