Нийгэм мэдээ

Маргаашаас эхлэн 3 хоног цас орж, 34-48 хэм хүрч хүйтэрнэ

Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш буюу 2 дугаар сарын 21-нд цас орно. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу 2 дугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.

Энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөө орон нутаг цастай хүйтэн хүндхэн байхад Төр засагаас арга хэмжээ авч байгаа юм дуулдахгүй л байна шиг байна уу даа Би сонсохгүй байгаа юмуу УИХ - ын аймагуудаас сонгогдсон гишүүд юу хииж сууна вээ сонгууль дөхөхлээр шуудай гурил будаа тараагаад л явдаг биздээ тэр гурил будааагаа одоо хүндхэн цагт тараагаад өгчихөөч УИХ-ЫН гишүүд эээ

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
Reply to  Зочин

Чиний хоёр чих дүлий 2 нүд чинь харалган болж ядаж дэрэгдэх хүмүүсүүдээсээ сонс төр засаг яаж ажиллаж байгааг ингэж ард иргэдийн дунд худлаа пропаганд мэдэн будилаж явуулах муухай байдаг юм

Иргэн
Иргэн

Юу ч мэдэхгүй царайлж элдвийн юм донгосч цаг нөхцөөж суудаг муу тролл

Зочин
Зочин

автусаа олигтой явуулаасай өсгөж үхэх гэж ажилдаа хичээлдээ явж бна ирэхгүй ирэхээрэй явахгүй ерн тоотой хэдхэнл юм нэмэгдсэн юм бишүү явж бга юмл бхгүй юм

Зочин
Зочин

Хувийнхаа өмчийг эзэд нь мэдэж байгаа биз дээ. Малчид байгалийн гамшгийн даатгалд хамруулж тэр даатгалаас нь энэ мэт цас зудтай үед туслаж байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг эдэнд туслах гэж үрэхийг хүсэхгүй байна. Мал хувийн өмч болохоос бидний өмч биш. Одоо тусласан бол дараа нь малчдаас эргүүлэн төлүүл

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Ер бүх зүйлд төр, засаг хутгалдаад дэмий, Австрали ийм алдаа хийж мал аж ахуй нь баларсан түүх саяхан шүү. Социализм биш шүү. Малчдаа!!!!!

Зочин
Зочин

Худ мэдээлэл өгөхөө болиео

Зочин
Зочин

пиздаа вэ

Холбоотой мэдээ

Back to top button