Тодруулга: 201 дүгээр цэцэрлэг дулаан алдаагүй, хүүхдүүд хэвийн хичээллэж байна

БЗД-ийн 30 дугаар хороонд байрлах 201 дүгээр цэцэрлэг одоо хүртэл гал түлж, халаадаг гэсэн мэдээлэл цахим орчноо тархаад байна. Уг цэцэрлэгт одоогоор 100 гаруй хүүхэд сурдаг бөгөөд ихэнх хүүхэд нь хүйтнээс нь болоод ханиад хүрдэг гэжээ.
Үүний дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож тодрууллаа.
Тэрбээр "Уурын зуух ашиглалтаас гараад 4,5 жил болж байна. Гадаа хүйтэн хонож байгаа болохоор цэцэрлэг ерөнхийдөө хүйтэн байгаа. Одоогоор хүүхдүүд хэвийн хэмжээнд хичээлдээ ирж байна. Манай цэцэрлэг галлахаа больсон. Одоо төвийн шугамд холбогдож халаалтаа авдаг. Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл байна" гэлээ.
201 дүгээр цэцэрлэгийг 2015 онд дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад технологийн модон байшингийн үйлдвэрлэлээр барьжээ. Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.