УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Гурилын гаалийн татварыг тэглэх асуудлыг хэлэлцэхийг дэмжив

Өнөөдрийн /2024.03.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.

Улмаар УИХ-ын чуулганд ердөө 38 гишүүн оролцож байгаагийн 24 нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эрх баригч МАН дөрөв хоногийн завсарлага авч байгаад саналаа хайрцагласан. Тэд "гаалийн татвараас чөлөөлөх нь зөв" гэдэг агуулгаар саналаа нэгтгээд байгаа билээ.

Тус тогтоолын төсөлд дараах хоёр зүйлийг тусгажээ.

  1. Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
  2. Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаан буудайн баяжуулсан гурилын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 11:04

Хямд гурил идий.....

Холбоотой мэдээ

Back to top button