Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д ажил хаяагүй анагаахын профессорууд ажлын цагаа багасгана

Өмнөд Солонгост резидент эмч нарын эсэргүүцлийг зарим анагаахын профессорууд дэмжиж ажил хаяхаа мэдэгдсэн. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.03.25/ анагаахын 40 сургуулийн 19-д ажилладаг профессорууд ажлаа өгөх хүсэлтээ гаргана гэсэн юм.

Одоогийн байдлаар БНСУ-ын 13 мянга гаруй резидентийн 90 орчим хувь нь ажлаа өгсөн байгаа. Тэд жил бүр анагаахын их сургуулиудад элсүүлэх оюутны тоог 2 мянгаар нэмэх засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй.

Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн анагаахын профессорууд, улсын эмч нар резидентүүдийн ажил хаялтын улмаас ачаалал нэмэгдэж байгаа тул ажлын цагаа багасгаж эхэлжээ.

Анагаахын профессоруудын яаралтай хороо мэдэгдэл хийснээр томоохон эмнэлгүүдэд ахлах эмчээр ажилладаг профессорууд даваа гарагаас /2024.04.01/ эхлэн ажиллах цагаа багасгасан байна.

Тус хорооны дарга Бан Жэсун “Бид өвчтөнүүдийг цагийн хязгаарлалт тавьж, тоог нь багасгалгүйгээр үзэж ирсэн ч бидний бие махбод хязгаартаа хүрээд байна. Ийм учраас бид ажиллах цагаа өөрчилнө” гэжээ.

Бан Жэсуний хэлснээр саяхан явуулсан судалгаагаар профессорууд долоо хоногт 60-аас 98 цаг ажиллаж байгаа гэх үр дүн гарсан байна. Ийм учраас тус хорооны профессоруудыг 24 цаг тасралгүй ажилласны дараагийн өдөр ажлын цагт чөлөөлөөх шийдвэр гаргасан юм.

Шинэ ажлын төлөвлөгөөний дагуу профессорууд хүнд болон яаралтай өвчтөнүүдэд эмчилгээ хийхэд анхаарч харин мэс засал, амбулаторийн эмчилгээ хийхээ багасгах болно.

Анагаахын профессоруудын яаралтай хорооноос гадна өөр нэгэн профессоруудын хороо долоо хоногийн ажлын цагийг 52 болгож бууруулах шийдвэр мөн гаргасан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button