Нийгэм мэдээ

Энэ сарын 29-нөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

Энэ оны зургаадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. УИХ-ын сонгуультай холбоотойгоор түр хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25,1 дэх хэсэгт зааснаар "Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" хэмээн заасан.

Иймд, Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024.04.29-өөс эхлэн зогсоох бөгөөд 2024.06.29-ний өдрөөс эхлэн сэргээх юм байна. Тиймээс иргэд та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button