Top StoriesНИЙГЭМ

Бохир хотын сурвалжилга: Нийслэлийг "угаах" ажил гэр хорооллын гуу жалгаас эхлэхээр байна

Жил бүрийн хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр цас хайлж, цаг агаар дулаардаг. Энэ үеэр шар усны үер, хог хаягдал, тоосжилт нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болдог.

Өнгөрсөн өвлийн тухайд цас их орж, олон жилийн дунджаас хүйтэн байсан тул цаг агаар хожуу дулаарч, шар усны үер одоо л гэр хорооллын болон орон сууцны айлууд, аж ахуй нэгжүүдэд шийдэх ёстой чухал асуудал болоод байна.

Үүнийг дагаад стандартын бус зам, далан, ус зайлуулах хоолой болон үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүйгээр буусан айлууд, тэднийг дагасан эрсдэлүүд яригддаг.

Харин нөгөө талд утаа, агаарын бохирдолд гурван сарын турш дарагдаж хөө тоос, шороо тортог болсон нийслэлийн өнгө үзэмж, харагдах байдал хөндөгдөнө. Мөн өндөрлөг газрууд болон уулнаас буусан шар усаар хамагдаж хонхор, гуу жалганд тогтсон их хэмжээний хог хаягдал.

Иймд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хотоо угаана гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд дүүргүүдийн засаг дарга, удирдлагуудад хандаж чиглэл өгсөн.

Тодруулбал тэрбээр, "Дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх бүх шилэн фасадтай байшинг угаалга, ААН-үүдийг гарга. Өөрөө хороон даргатайгаа гудамжаар яв, хэсгийн ахлагч нартайгаа найзал. Манай хот замын усны хаялгыг шийдээгүй 1000 км зам тавьчихсан. Энэ зам дээр аятайхан гуталтай хүн алхах арга алга. Тэгэхээр бүгд гэрээсээ гаръя. Ирэх долоо хоног болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдийг нийтийн цэвэрлэгээний өдөр болгоё. Хот гэдэг хамтын амьдрал" хэмээсэн.

Хэрэгжүүлж чадвал хотын даргын энэ чиглэл хаана хаанаа хэрэгтэй, зөв санаа байж болох. Өмнө жилүүдэд хотын дарга нар ийм байдлаар иргэд, аж ахуй нэгжийг уриалж байгаагүй. Гэхдээ энэ ажил үр дүнд хүрэх эсэх эргэлзээтэй.

Учир нь иргэд, ААН-үүд нийтийн эзэмшлийн газар, зам талбайг угааж, цэвэрлэхэд оролцох үүрэг хүлээнэ гэсэн үг. Нэг талаас энэ боломжтой мэт боловч нөгөө талаас дадаж хэвшил болоогүй, заавал хийх ёстой ажил биш учир иргэдийн хандлага, харах өнцгөөс ихээхэн хамаарна.

Бид энэ хүрээнд нийслэлийн зарим хэсэгт ажиглалт хийв.

1.Сэлбэ гол

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-наас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж, 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгасан юм. Өчигдрийн байдлаар голын усны түвшин ердийнхөөс их ч эргээ халиагүй байна.

Хэрэв өнгөрсөн зуных шиг нөхцөл байдал үүсвэл энэ хэсгийн айлууд, гражууд дахин усанд автаж, хохирол амсах дүр зураг ажиглагдав. Харин голын эрэг дагуу бохирдол, хог их тул илүү дулаарч, шар усны үерээс шалтгаалж голын усны түвшин нэмэгдвэл голд урсаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.

2. Долоон буудал

Энэ бол гэр болон орон сууцны хорооллын залгаа гэж хэлж болох хэсэг. Зурагт харагдаж байгаачлан гудам хоорондын дунд хэсэг дэх газрууд ихэвчлэн гялгар уут, архины шил, ундааны сав, бохирын цаас, лааз зэрэг хог хаягдлуудаар дүүрчээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн газарт тооцогдох гэр хорооллын айлуудын дунд хэсгүүд бохирдол ихтэй байгаа юм. Харин айлуудын хашааны үүд хэсэг буюу хувийн эзэмшилд хамаарч буй газрууд харьцангуй хог багатай, цэвэр байна.

3. Дэнжийн 1000

Харин энэ хэсэг бол гэр хороолол. Гудамж, талбай усанд автаж, иргэд явганаар зорчиход болон зарим өндөрлөг хэсэгт машинаар ч хүрэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Мөн их хэмжээний хур хог учир дулаанд үнэр орж, хөрсний зарим хэсгүүдэд ялзрал бий болжээ.

Гэр хорооллын айлуудын хувийн эзэмшлийн хэсгүүд хог багатай байгаа хэдий ч нийтэд үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний газруудын гадна хэсэг хог хаягдал ихтэй, бохир байгаа юм.

4. Хотын төв

Нийслэл Улаанбаатар хотын төв хэсэг. Хотын даргын хэлснээр шилэн фасадтай барилгуудын гадна хэсгийг угаана. Энэ ажлыг дүүргийн засаг дарга нар аж ахуй нэгж, байгууллагуудтай тохирч, хамтарна. Улаанбаатар хотын төв хэсэг буюу "А" бүсэд нэлээд олон тооны өндөр, шилэн барилгууд бий. Ихэнх нь оффисын болон зочид буудлын, үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг.

Энэ барилгууд олон эзэнтэй. Учир нь давхар болон хаалга тус бүрээр нь аж ахуй нэгж, компани, үйлчилгээний газрууд түрээсэлдэг. Иймд угааж цэвэрлэх ажилд санаа нийлэхгүй байх боломжтой. Гэсэн ч барилга эзэмшигчидтэй нь ойлголцолд хүрвэл боломжгүй зүйл бас биш. Харин үүнийг дагаад эдгээр барилгуудыг угааж, цэвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бий юу гэдэг сонирхол татна.

Тэмдэглэл: Энэ санаачилга үр дүнд хүрвэл эцэстээ иргэд, хүүхдүүдэд хэрэгтэй. Учир нь өвлийн гурван сар утаагаар амьсгалж, сая нэг урин дулаан цагтай золголоо гэтэл орчны бохирдол агаарын бохирдол шиг хурцаар яригдаж эхэлдэг болоод удаж буй.

Газар гэсэхтэй зэрэгцэж дээрх бохирдлуудаас үүдэлтэй олон төрлийн вирус, бактер хөрсөнд үржихээс гадна хайлж буй цасанд олон төрлийн хортой химийн элементүүд агуулагдаж байгааг мэргэжилтнүүд онцлон анхааруулаад буй. Тиймээс эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдээс сэргийлэхийн тулд хотоо цэвэр цэмцгэр байлгахад анхаарах иргэдийн оролцоо чухал байгаа юм.

Мөн хотын өнгө үзэмж, харагдах байдлаасаа ч цэвэр цэмцгэр амьдралын орчин иргэдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөө үзүүлдэг тул хувь иргэний хувиар хэн бүхэн энэ ажилд хандах боломжтой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2024 10:34

Автобусны бууд�##� ар өвөргүй хогийн цэг болсон. Харахад ой гутмаар. Татсан тамхины иш, архины шил, ус ундааны сав, нус цэр тэр ч бүү хэл хүний өтгөн шингэн гээд бохир болгон тэнд байна. Мөн гудамжаар тайван �##�хах боломжгүй. Өвлийн улир�##�д х�##�ьтраад уначихвий гээд цас мөс харж тонгойж явдаг байсан бол одоо хүний нус цэрэн дээр гишгэчихвий гээд бас л тонгойсоор. Цээж тэнэгэр, хараа дээгүүр, нуруу цэх �##�хах заяа �##�гаа. Монголчууд үнэхээр заваан бүдүүлэг юм. Урдаас ирж явсан хүн гэнэт л гах гүх гээд урдах зам дээр минь цэрээ гаргаад хаячихна. Энэ бүгдийг торгуулиар цэцэлхээс өөр аргагүй. Нилээн өндөр торгуулиар!!! Хотын даргын ури�##�снаар ирэх 7 хоногуудын амр�##�тын өдрүүдээр хүүхэд хөгшид з�##�уучууд бүгд гарч ойр орчиноо цэвэрлэцгээе. Тэгээд цаашид хотоо бохирдуулахгүй улаи цэвэр цэмцгэр байлгацгаая

Зочин
Зочин
4 сар 3, 2024 10:43

Орон гэргүйчүүдээ цэгцлэхгүй цагт ийм байсаар л бна цэвэрхэн утаагүй түгжрэлгүй байж үзэх юмсаан

дүүрэг, хороон дарга юу хийдэг вэ
дүүрэг, хороон дарга юу хийдэг вэ
4 сар 4, 2024 09:10

Хотод ажил хийдэг нь ганцхан хотын дарга ба түүний баг уу. Дүүрэг бүрт дүүрэг, хороо хариуцсан дарга, хот тохижилтын газар бий. тэднийг сайн ажилууллаач. ялангуяа тамхи татдаг машинтай иргэд байнга хогоо цонхоороо шидчихээд яваад байхаар өсвөр үе дуурайхаас яахав. манай хот тэр чигээрээ хог. бүгд хараагүй мэт өнгөрдөг. машинтай иргэд хүүхэд нь энэ хогон дундуур явахгүй байгаа мэт царайлна. Гэр нь цэвэр боловч гадаа нь хогоор дүүрэн бол тэр нь хулгайчдын амьдардаг газар гэж хэлсэн нь юутай үнэн үг вэ. Манай хотын иргэд зөвхөн гэртээ цэвэрхэн байгаа хэдий ч ёс суртахуун хог мэт бохир тул УБ хот маань аймар бохир шүү. ялангуяа автобусны бууд�##� ба тэр хавиарх явган хүний замын хажуу, ногоон байгууламжууд хогоор дүүрэн.

Зочин
Зочин
4 сар 4, 2024 13:47

Гэр хор/ лын хариуцсан хороодын хүмүүс ажлаа хийхгүй байгаа бишүү яагаад гэр/хор- хон хог угаадсаа гудамжиндаа хаядаг тэрийг нт хорооны байцаагч торгоод арга хэмжээ аьч яагаад болохгүйм заваарсан газар дэлхийг бузарласан заваан хүмүүст хариуцлага хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 4, 2024 13:52

Хот дотор бас CU, GS-25 гэж байшин бүрт байрласан Хогын цэг шинээр гарч бна орчин нь бохир гэж нүд х�##�ьтрам юм ажиллуулж бгм бол гадна дотно т�##�аа цэвэрлэх ойлголт яагаад байдгүй яагаад шаардахгүй эзэнгүй бгм

Зочин
Зочин
4 сар 4, 2024 13:55

Автобусны буудлын дэргэдэх хогын савыг хэдэн жил цэвэрлээгүй бэ хэн хариуцаж хэн цэвэрлэх естой болоо

Холбоотой мэдээ

Back to top button