УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар “Голомт”-ын Д.Баясгаланг сөрж, С.Зоригийн хөшөөний газрыг авч үлдэж чадах уу

Агуулгыг товчлол: Дайтаад удаж буй “Голомт"-ын Д.Баясгалан, Х.Нямбаатар нар С.Зоригийн хөшөөний газраас болж дахин муудалцах нь.

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа “Арилжааны банк төмар зам бариад байж болохгүй” гэж чуулган дээр хэлж байсан. Мөн 2020 онд Байнгын хорооны хуралдаан дээр “Голомтын Д.Баясгалан шуналаа тат. Өөрийнхөө ажилчдаас Их хуралд дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авна. Одоо хуулийн зөвлөхөө УДШ рүү томилуулах гэж байна” гэж дуугарч байв.

Одоо тэд нийслэлд шинээр баригдах цахилгааны шийдэл дээр хамтран ажиллахаар гар барьж байгаа юм. “Бодь интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулж буй "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-аас эрчим хүчний эх үүсвэрээ авах гэж буй.

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар С.Зориг агсны хөшөөтэй, АН-ын байрны газрын асуудлаар үг дайжээ. Тэрбээр, “Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ” гэх агуулгатай зүйл бичжээ. Учир нь “Шинэ дэвшилт холбоо" ТТБ "Зориг сан"-д хандан “АН-ын барилгын шинэчлэх гэж байгаа тул Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухай” албан бичгээр хандсан байна.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөтэй АН-ын төв байр болоод газрыг "Шинэ дэвшилт холбоо" ТТБ эзэмшдэг байжээ. Тус холбоог АН-ын Да.Ганболд эзэмшлийнх гэдгийг нээлттэй мэдээллийн сайтаас харж болно. 2012 онд нийслэлийн Засаг даргын тушаалаар энэхүү газрыг ийн эзэнжүүлж, эзэмшүүлчихсэн байна. Улмаар энэхүү газраа Да.Ганболд “Голомт”-ын Д.Баясгалангийн “Ардчиллын өргөө” ХХК-нд 480 мянган ам.доллароор худалдсан гэдэг мэдээлэл гараад удаж байгаа. Харин Д.Баясгалан тухайн газарт 41 давхар бүхий оффис, үйлчилгээний барилга барихаар 2014 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулан авчээ.

Үеийн үед бизнесийн эрх ашгаа хамгаалахын тулд улстөрчидтэй дэндүү ойр явж ирсэн хүн бол “Голомт”-ын Д.Баясгалан. Тэрбээр, барилгаа барихгүйгээр арван жил дарж байгаад энэ жилээс хөдөлж эхэлж байгаа нь энэ бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч

Голомтын Баясгалангийн ард Женко Баттулга байгаа, тэр хятад санаатай төвд банхар л Монголын ардчил лыг устгах зорилгоор С.Зоригийн хөшөөг авч хаях гэж байгаа юм бна л даа !!!

Ккккк
Ккккк
Reply to  Сонгогч

Эсрэгээр биш үү. Голомтын энэ нөхөр их сэжигтэй. Жинхэнэ хор найруулагч даа.

Сонгогч
Сонгогч
Reply to  Ккккк

Баяга лан нь хятадын, Женко нь төвдийн эрлийз хурлийзууд шүү дээ, ороо жороогоороо гэдэг дээ.

Зочин
Зочин

Gui shde karmaand n ortsii shde

Зочин
Зочин

Хотод ийм шазруун даргатай байх хэрэгтэйч юмуу ямартаа ч хуулиа бариад давшлах байх эцийг нь үзэж чадвал ч сайн л бна

Буруу л юм хийлээ
Буруу л юм хийлээ

Тэр газар шинээр өндөр байшин барих техникийн нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй байх, архитекторын зургийг батлахгүй байх эрх нь хотын захиргаанд байгаа даа

Зочин
Зочин

За Нямбаатараа наад төв шуудангийн өмнөх газрын ногоон байшинг буулгуулах хэрэггүй. Мөн оронд юун 24 давхар байшин бэ? Хотын захиргаа л архиекторын даалгаврыг батлахгүй байхад л наад 24 давхар байшин чинь баригдахгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button