Чуулган | Н.Учрал: 460 гаруй хуулийн 44-т нь "Мэргэжлийн холбоо" гэдэг үг орсон ч, томьёолоогүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.18/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлснийг нэг дороос хүргэж байна.
ЭХЛЭЛ: 10.35 цаг
Өнөөдрийн хуралдааны эхэнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ийг хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "2019 онд мэргэжлийн нэгдсэн холбооны эрхзүйн байдлын хуулийн өргөн барьж байсан. Таван жилийн дараа хэлэлцэж байна. Б.Баттөмөр ахалж, чамбай боловсруулсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 460 гаруй хуулиас 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг үг орсон. Нэг ёсондоо төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлнэ гэж. Гэвч нэг ч хуульд "Мэргэжлийн холбоо" гэдэг үгийг томьёолоогүй байна. Энэ удаад чиг үүргүүдийг нь тодорхой болгож байгаа нь дэвшил.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Н.Учрал гишүүн сайн хууль санаачилсан. Даанч ажлын хэсэг дээр таван жил гацлаа" хэмээв.
ЭХЛЭЛ: 10.20 цаг
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ногдол ашгийг авч байгаа шиг хүртмээр байна. Энэ зорилгоор УИХ-д оруулж, хэлэлцэж байгаа. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Зарим заалт нь тэс хөндлөн болсон. Байгалийн баялгийн өгөөж, стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг нь "Эрдэнэс Монгол" компани хангана гэж тусгасан байна. Ийм чухал хуульд хариуцлагатай хандмаар байна. Гашуунсухайт боомтын замыг "Эрдэнэс Монгол" компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг 540 мянган төгрөгийн замын хураамж гээд жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог ч, замаа засдаггүй. "Эрдэнэс Монгол"-ын цалинг л тавьдаг. Энэ компанийг авч үлдэхийн тулд ингээд байгаа юм уу" хэмээлээ.
Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хуулийн төслүүд:
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/
- Бусад
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр барилга, хот байгуулалтын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрэлсүхийн шаймий хүү