МАН Э.Болормааг, АН С.Баярцогтыг ил гаргав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгч дууслаа. Намууд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа амралтыг өдрүүдэд таарсан. Хүсэлтээ өгөхдөө намын дарга нар ямар дүрүүдийг ил гаргаж харуулав. Жендерийн харьцаа ямар байв гэдгийг хүргэе.
-МАН-ын дарга Н.Учрал, Э.Болормаа гэсэг сайн дүрүүдээ хоршуулан харууллаа-

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу гэдэг сонголтын өмнө ирж байна” хэмээн хэлсэн нь анхаарал татав. Өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал, авлигын систем хэмээн хамгийн их ярьж буй намын дарга.
Тэрбээр, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай хоршиж, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Ерөнхийлөгчийн хүргэн НАМЗХ-ны ЕНБД Б.Пүрэвдагва, НАМЭХ-ны тэргүүн Х.Булгантуяа, өөрийн ахлах зөвлөх А.Ариунзаяа, Ховдын Засаг дарга Э.Болормаа гэсэн эмэгтэйчүүдээ дагуулсан нь содон харагдлаа. Н.Учрал, Э.Болормаа нарын цэвэр дүрүүдээ дэргэдээ гаргаж ирсэн нь сайн фигур болсон гэж хэлж болно. Э.Болормаагийн МАН-ын эмэгтэй квотыг чимэх дүрээр нэрлэгдэж буй. Л.Оюун-Эрдэнийн ажлын албаны даргаас Ховдыг баруун бүсийн хөгжлийн төв болгох голлох төслүүдийг явуулахаар очсон түүний хувьд судалгаагаар сайн гарсан.
-АН: С.Баярцогт, Э.Одбаяр гэсэн сул дүрүүдээ гаргаж ирэв-

Ардчилсан нам 12 эрэгтэй, хоёр эмэгтэй бүрэлдэхүүнтэйгээр сонгуульд оролцох хүсэлтээ гардуулав. Сайхан муухайд орооцолдож, сайн муугаар хэлэгдэж ирсэн С.Баярцогт, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнэ нарын утсан хүүхэлдэй гэгддэг Э.Одбаяр, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн Т.Батцогт гэхчлэн сул дүрүүдээ гаргаж ирлээ. Эмэгтэйчүүдээс З.Нарантуяа, Б.Жаргалан нарын эмэгтэйчүүдээр чимжээ. Өнгөрсөн парламентад хамгийн ажилсаг, маш их цаас нухдаг гишүүн нь З.Нарантуяа байсан гэдгээрээ рейтинг өндөртэй, намаа өнгөлөхөөр буй.
-ХҮН хуучин төлөөлөгчдөө урдаа барив-

ХҮН намын дарга Т.Доржханд гурван эмэгтэй, гурван эрэгтэй зэрэгцүүлэн гаргаж ирж, жендерийн харьцаагаа тэнцүүлжээ. Эрчүүдээс НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг гэсэн хуучин дүрүүдээ дагуулжээ.
-Үндэсний эвсэл: Ганц л эмэгтэй дүр харуулав-

Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэл олуулаа ирж хүсэлтээ уламжлав. Тэрбээр, МҮАН-ы тэргүүн Б.Цогтгэрэл, Ногоон намын тэргүүн Я.Бум-Ялагчаас эхлээд есөн эрэгтэй нэг эмэгтэй дагуулжээ. Жендерийн хувьд тэнцвэртэй бус харагдавч удирдах зөвлөлд нь олон эмэгтэй бий. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн үндэсний бэлгэдэл болсон гүн цэнхэр тэнгэрийн өнгөтэй пиджак өмссөн нь содон байж анхаарал татлаа.
-Л.Гүндалай “Жокер”-ийг дүр болгов-

Л.Гүндалайн “Ард Түмний хүч нам” сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Тэрбээр, намаа “МАНАН бүлэглэлтэй холбоогүй ганц нам” хэмээн тодотгосоор гарч ирэв. Жокерын дүрд хувирч АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржинг халз мэтгэлцээнд дуудсан А.Авар түүнийг дагалдан гарч ирсэн нь анхаарал татсан юм. Тэрбээр, 2009 онд АН-д элссэн тус намын гишүүн хэмээгдэж байсан ч ийн Л.Гүндалайтай хамт гарч ирж сюрприз барив.
-“Үнэн ба зөв нам” “Босоо хөх Монгол”-ыг барааджээ-

“Үнэн ба зөв” намын А.Отгонбаатар “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан тэргүүтэй найман эрэгтэй, дөрвөн эмэгтэй дүр гаргаж ирлээ. “Босоо хөх монгол”-ын угшилтай хүмүүсээр намаа хүрээлүүлж, өвөл дуусуут хөдөө орон нутаг ялангуяа уул уурхайнуудаар явж чамгүй шантааж хийсэн гэгддэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад хүн харагдах чинь юу билээ.
Баярцогт
an-ynhan iasan olon hitad nuhdiig gargaj tabibaa z.narantuia zabhany danjaadyn huuhed harin tuuniig ad uzelgui iavj irsen odoo harin bolnoo bolio. hitad ulsyn irgen s.bairtsogtyg davraahaa boliochee ih davarval aiultai hun alj duusna
ЖДҮ-ИЙН ХУЛГАЙЧ Н.УЧРАЛ САЙН ДҮР ГЭНЭЭ. ХОЛ ОЧИЖ ГУЦ ДАНХАА.
Ганцхан МАН ард түмэн биш шүү.
Бор тээгийг шаачихсан Д.Амарбаясг�##�ан хулгайч зогсч байна. Фронтчин бялбагар авгай А.Ариунзаяа д�##�д ор
Taltsaad zodold2
хаа сайгүй харагдаж үзэгдээгүй нөхдүүд уулз�##�т хийгээл гоё гоё юм ярьцгаагаад л явна
Хэхэ, Гүнб�##�ай чинь 5 хүнтэй намтай байсан юм уу. Эхнэр нөхөр 2-ын л нам гэж боддог байлаа ш дээ.
АН хужаагын шээснүүд байхад өөдлөхгүй ээ гарахчгүй
АН аа баярцогтоо аваад �######�аачээ.
126н ширхэг болж өсөж үржээд бүр завааруулцгаана даа
Доржханд өөртөө жаахан анхаарв�##� таарна
Номтойбаяр хамгийн зөв сонголт юм байна энэ цаг үед
ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ ТА ХОЁР ЭНЭ СОНГУУЛИАР УЛС ТӨРЧДӨД ЭЛБЭГДОРЖ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙН УРШГАА ХҮРТЭНЭЭ ГАЙГҮЙ. БАЯРЦОГТ ХУЖАА САЙХАНБИЛЭГТЭЙГЭЭ ШОРОНД СУУХ НЬ ТОДОРХОЙ
МАН-х жул л харагдаж байна. Олигтой ажлын туршлага ч байхгүй татаасны хэдэн авгай хүүхнүүд төр зайдагнахыг хүсээд байна уу
Eр нь бүх намууд нь яасан миа боловсон хүчинтэй юмбдээ