УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын чуулган хуралдахгүй, хоёр ажлын хэсэг хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Гэвч УИХ-ын гишүүд сонгогдсон тойргууддаа өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа тавьж яваагаас ирц хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааныг товлоогүй.

Харин өнөөдөр /2024.05.10/ хоёр ажлын хэсэг л хуралдаж, нэг нэг хуулийн төсөл хэлэлцэх чигтэй байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагт "Их засаг" танхимд болно.

Нийгмийн бодлогын байнгын хороо: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт 334 тоотод болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button