Нийгэм мэдээ
"Да хүрээ" орчмын замыг хааж, засна

Баянзүрх дүүрэг, 7, 17, 38-р хорооны нутаг дэвсгэр, ”Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ гудамжны авто зам хүртэлх автозамыг 2024 оны 05 сарын 18-ны өдрийн 22:00 цагаас 05 сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус замын хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.