НИЙГЭМ

ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2019.11.29, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.11.29, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 8.16-17.05
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button