НИЙГЭМ
Өмнөговийн Гурвантэс суманд ах дүүс нийлж 30,000 заг тарьж, ургуулаад байна

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ах дүүс нийлж заг тарьж, ой үүсгэхээр хөдөлмөрлөж байна. Тэднийг Т.Мөнхсайхан, Т.Даваахүү гэдэг. Ах дүүс заг ургуулах ажлыг 2018 онд анх эхлүүлжээ.
Т.Мөнхсайхан, Т.Даваахүү нар 300 га газарт 300 мянган заг тарихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 30-аад мянган загийг тарьж, ургуулаад байна. Мөн 300 мянган суулгацыг хоёр жилийн хугацаанд гаргаж аваад байгаа аж. Ах дүүсийн нэг Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байсан туршлагадаа үндэслэж, уг ажлыг эхлүүлсэн байна.
Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулдаг гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой буянтай ажил хий буй ахан дүүст баяр хүргэе !
Та нар үрийн үрдээ, үеийн үедээ урт насланаа, болту гай болтугай !!!
Bravo
Амьжилт хүсье ийм иргэдэд Гурван тэсийн уурхайнууд дэмжлэг үзүүлмээр юм даа, МАК, SGS, Өсөх зоос гээд
Ямар мундаг хүүхдүүд вэ. Баяр хүргэе. Зашан ой гоё харагдаж байна.