Чингис хаан музей: Язгууртан эмэгтэйн галт шувуун дүрслэлтэй алтан эмээлийг дэлгэлээ

Чингис хаан Үндэсний музей гурван дурсгалт газраас илэрсэн олдвороор сан хөмрөгөө баяжуулж үзмэрээ хүлээн авлаа.
МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой хоёр монгол булшийг 2022 онд малтан судалсан байдаг. Тус булш нь долоон метрийн голчтой цагариган хэлбэрийн чулуун дараастай дурсгал юм. Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын Өвийн Үндэсний Төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд үзмэр болгон дэлгэлээ. Эдгээрээс онцлох үзмэр болох XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрслэлтэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг болно.
Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан тал буюу гол мод хоёр бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө.
Тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн төвөөс 18 км зайд орших Их Сансар хэмээх дурсгалт газарт хийгдсэн археологийн авран хамгаалах малтлага судалгаагаар илэрсэн хүннүгийн үед хамаарах дөрвөн булш оршуулгын дурсгалаас илэрсэн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээн авлаа. Эдгээр дурсгалууд нь музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд дэглэгдэхээр төлөвлөгдөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архeлогчиддоо амжилт хүсьe.Маш их хөдөлмөр шүү.
Араш Чингэсийн тамга хаана байна
Чингэсийн тамгыг
олсонгүй
Олох шаардлагагүй