НИЙГЭМ

Ойлголтын зөрүү: Метроны хонгилыг цохилттой дриллээр өрөмдөөгүй, судалгааны цэгийг тэмдэгжүүлсэн

Цахим сүлжээнд "Метроны хонгилыг цохилттой дриллээр өрөмдөж байна" гэх мэдээлэл цацагдсан.

Энэ хүрээнд Нийслэлээс тодруулахад, "Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ. Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.  Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм.

Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэйгээр өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөг 30, 50, 70 метрийн гүн хийгдэх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 29, 2024 19:06

Богд уулын төмөр замаа хурдан ашиглаад бүх ачаа тээврээ хотоос гаргаад; хот дотуур явдаг төмөр замаа цахилгаан тэрэгний хос замтай болговол метроноос илүү хямдаар амг�##�ан толгойт хооронд зорчино. Тэгээд бууд�##� бүр лүү богино эргэлтиын шугамын автобус гаргахад хотын түгжрэл их буурна даа

Холбоотой мэдээ

Back to top button