Нийгмийн

ФОТО: Улс төрчид ийм бэлгээр сонгогчдыг "ХАХУУЛЬДДАГ"

Улс төрийн сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараадаг улстөрчдийн гарын бэлгээс дэлгэсэн үзэсгэлэн Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд дэлгэгдлээ. Аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гэх мэт энэ олон бэлэг дээр УИХ-ын гишүүний өөрийнх нь зураг, овог, нэр бичээстэй байна. 

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн гуравдугаар курсийн оюутнууд хичээлийнхээ хүрээнд “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэнг танилцуулж байна. Тэд хэн, хаана, юу тараав үзэсгэлэнд дэлгэсэн гарын бэлгүүдийг богино хугацаанд цуглуулсан бөгөөд хариуцлагатай сонгогчдыг бэлтгэхэд анхаарах цаг болсон гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорилго болгожээ. 

Г.ҮҮЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button