Сошиал трэнд

Т.Энхбат: Аавынхаа эсрэг тавилттай жүжгэнд нь би хүртэл автлаа

МУАЖ Ш.Чимэдцэеэ уржигдар /05-07/ орой МУАЖ Д.Түвшинжаргалтай холбоотой хувийн амьдралын талаар ярилцлага өгч, нийгмийн сүлжээний гол ярианы сэдэв болсон билээ.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор МУАЖ Д.Түвшинжаргалын хүү Т.Энхбат аавынхаа талаар цахим орчиндоо тайлбар хийжээ.

Тэрээр "Энэ бол тавилттай жүжиг би хүртэл автах шахлаа. Гэхдээ би очиж байгаад Өмөөрч өрөвдөөд байгаа хүнийг чинь гэрч баримттайгаар ямар хүн гэдгийг чинь яруу тодоор харуулна аа. Хүн гүтгэх хуультай. Миний аав бараг л миний аав гудамжны хүн байсан юм шиг байна" хэмээх утгатай үгсийг нийтэлжээ.

Тодруулбал,

“За МУАЖ уртын дуучин Д.Түвшинжаргал энэ хүн бол миний аав. Ямар муухай муухай мэдээгээр өглөөг угтав аа. За Чимээ эгчийн тэр бичлэгийг үзлээ. Үнэхээр тавилттай жүжгэнд нь би хүртэл автлаа. Миний аав яасан их юм нэхээ вэ? Өнөөдөр шүүх шийдвэрээ гаргаж байгаа юм шиг юм болж. 5-6 жилийн өмнөөс эхэлсэн санагдах юм. Аавыг минь хувцасласан гэнэ үү, унаатай болгосон гэнэ үү, хэдэн хувцаснууд хэдэн аяга юу юу гэнээ. Бараг л миний аав гудамжны хүн байсан юм шиг байна. За яахав цаг хугацаа бүгдийг харуулна. Ганц л зүйлийг хэлье. Аавыг минь муулж доромжилж Чимээ эгчийг өмөөрч байгаа хүмүүст хэлчихье. Миний ээжийн сэтгэл санааг юу нөхөх вэ? Харийн нутагт үр хүүхдээсээ хол 15 жилийг ажиллаж өнгөрөөснийг юу нөхөх вэ? Дүү бид хоёрын бага насыг аав ээжгүй өнгөрүүлсэн цаг хугацааг юу дэвтээх вэ? Та бүхэн бидэнтэй амьдарч үзээгүй шүү дээ.

Чимээ эгч их цагаан бололтой дог оо. Ганцхан жишээ дурдчихъя. энгийн жишээ. Хүүхэд байхад гэртээ орох тоолонд цус нөж, элэг, давс үүдээр дүүрэн байдаг байлаа. Цацаж байхдаа хүртэл та бүхний цагаан тагтаа баригдаж байлаа. Ийм л муухай зүйлүүдийг хүүхдүүддээ үзүүлэхгүй холуур байлгахын Тулд аав минь явсандаа.

За тэгээд эцэст нь хэлэхэд тэр сэтгүүлчийг удахгүй Монголд очиж байгаад уулзахын ерөөл өргөе. Хүн гүтгэх хуультай хуулиар уулзъя дараа нь хоёулаа амьдрал яръя. Би чамд тэр өмөөрөөд байгаа, өрөвдөөд байгаа хүнийг чинь гэрчтэй баримттай ямар хун гэдгийг чинь яруу тодоор харуулъя” хэмээжээ.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button