Нийгэм мэдээ

Залуусын оролцоог үнэгүй кофе, хямдралтай үйлчилгээгээр урамшуулж буй газрууд

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр. Энэ жилийн тухайд сонгуульд залуусын оролцоог идэвхжүүлэх, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж буй. Тэр ч утгаараа саналаа өгсөн бол тодотголтой урамшуулалд ААН, бизнесүүд нэгдээд байна.

Тухайлбал,

Do dent шүдний эмнэлэг саналаа өгсөн 18-25 насны залуустаа үзлэг зөвлөгөө үнэгүй. Ftor 50 хувийн хөнгөлөлттэй түрхэж, шүд өнгөлж өгөх урамшууллаар оролцоог дэмжиж байгаа бол CHUU CHUU House гялс сонгуулиа өгчхөөд 50 хувийн хямдралтай кофе ууцгаагаарай гэж урив.

Харин Jack’s coffee нь нэг оролцоог нэг аяга кофегоор урамшуулсан. Сонгуульдаа идэвхтэй оролцсон л бол эдний аль ч салбараар ороод аяга кофегоор дайлуулна. Бас сонгуулиа өгсөн найздаа, ойрд уулзаагүй найздаа, сонгуулиа өгөх гэж буй найздаа хүссэн зурвасаа бичээд американо 50% хямдралтай үнээр авах урамшууллыг зарлаад байна.

СU Mongolia мөн сонголтоо хийсэн хүн бүрт американо төрлөө 50 хувь хямдруулах урамшуулал гаргасан. Ингэхдээ өөрсдөө сонголтоо хийцгээе уриалгаар урамшууллын мэдээллээ түгээж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button