Нийгэм мэдээ

Дүдү музей саналаа өгөхөөр яваа иргэдийн хүүхдийг хоёр цаг харж өгнө

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр. Энэ жилийн тухайд сонгуульд залуусын оролцоог идэвхжүүлэх, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж буй. Тэр ч утгаараа саналаа өгсөн бол тодотголтой урамшуулалд ААН, бизнесүүд нэгдээд байна.

Онцолбол, "Дүдү" музей сонгуулиа идэвхитэй өгөхийг уриалан 6 дугаар сарын 28-ны өдөр саналаа өгөхөөр явж буй иргэдийн хүүхдийг хоёр цагийн хугацаанд үнэ төлбөргүй харж өгнө гэв.

Ингэхдээ хүүхдийн насны хязгаар таваас дээш байх бөгөөд үйлчлүүлэгч сонгуулиа өгсөн хуруугаа харуулж баталгаажуулан хүүхдээ авах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцах боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button