Нийгэм мэдээ

Монгол Улсын Төрийн далбааг байнга мандуулахаар заллаа

"Монгол Улсын Төрийн далбааны өдөр" өнөөдөр тохиож байна. Тус өдрийг 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар хуулиар тогтсон. Энэ хүрээнд алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг.

Мөн энэ жил Монгол Улсын төрийн далбааг байнга мандуулахаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд залж байгаа нь онцлох үйл явдал болов. Тодруулбал, энэхүү Төрийн далбааг буцааж буулгахгүй, байнга энд байршуулна гэснэ үг юм. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн өндөрлөгүүд оролцлоо.

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button