Нийгэм мэдээ

Тэшиг чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эгийн голын гүүр   2024 оны долоодугаар сарын 23 ны өдрийн 20:30 цагийн байдлаар үерийн улмаас зорчих боломжгүй болжээ. Тодруулбал гүүрийн 2 талын ус давуулах далан хэвийн ажиллаж байгаа боловч хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон ба үерийн усны түвшин 60-70см гүнтэй ширүүн урсаж байна.

Давуулах далангаас гүүр хүртэлх 500м шороон далан дундаа 70-80м орчим сэтэрчээ. Булган аймгийн Онцгой байдлын газар, Булган АЗЗА ТӨХК, Тэшиг сумын засаг даргын тамгын газартай хамтран тус чиглэлийн замыг үерийн ус татартал тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Булган АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button