ХУУЛЬ

70 кг хар тамхи тээвэрлэсэн дипломат Б.Баттүшиг нарыг өнөөдөр шүүнэ

ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр 2019.12.09/ болох тов гарчээ.
Шүүх хурлын эхний хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн юм. Шүүх хуралдааны үеэр хэрэгт холбогдогч Б.Баттүшиг “Би тагнуулын ажилтан, Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн талаар “Bild” сэтгүүл мэдээлсэн билээ.


Хэргийг сануулахад, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм.

Таг

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
2 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

Консул явуулаагүй тагнуул явуулсан болж таарах нь ээ

Ард түмэн
Ард түмэн

ГАДААД ЯАМНЫ ДОТООД АУДИТЫН БАЯРСАЙХАНЫ ДҮҮ Н ГЭЭ БИЗДЭЭ?? ЦОГТБААТАРЫН ХҮҮХЭЛДЭЙ НАР ОГЦОРОО БӨӨН ЛУЙВАРЧИД.

Зочин
Зочин

Offshore said ogtrohguinee.. Hairan Ekh Oron mine har tamhichid, offshorchidoos bolj suirch duuslaa daa.. TSOGTBAATAR chi OGTSROOCHEE

Back to top button