Нийгэм мэдээ

"Онон" голд осолдсон 5 настай хүүг хоёр дахь өдрөө эрэн хайж байна

"Онон" голд живсэн таван настай хүүг хоёр дахь өдрөө эрэн хайж байна.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлага ОБЕГ-т өдрийн 16:00 цагт иржээ.

Тухайн дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button