Г.Баярхүү мэргэжлийн боксын шилдэг WBO холбоонд тулалдах анхны Монгол тулаанч боллоо
Саяхан л бид холимог тулаан, мэргэжлийн боксыг гүйлгэхээс биш үздэггүй. Гаднын тамирчдыг дэмжихээс биш рингд Монгол хүн олж хардаггүй байсан ч сүүлийн үед энд тэндхийн мэргэжлийн боксын А зэрэглэлийн тэмцээнүүдэд монгол залуус оролцож бахдам амжилт үзүүлснээр бид үзэх тулаан, дэмжих тамирчидтай болоод буй. Тэдний нэг бол мэргэжлийг боксыг сонгож шигшээ баг, харьяа клубээсээ гараад БНСУ-ыг зорьж, богино хугацаанд томоохон амжилт үзүүлээд байгаа Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү билээ.
Түүний хувьд хамгийн сүүлд Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай өрсөлдөж мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авсан. Тэгвэл эл ялалтынхаа дараа тэрбээр Монгол Улсаас Мэргэжлийн боксын шилдэг WBO холбоонд тулалдах анхны тулаанч боллоо. Ингэснээр манай боксчны дараагийн тулаан бүсний төлөөх өрсөлдөөн болж магадгүй болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bish bizdee
Mgl huu mondoo aawiin huugiin byr chadalaa uzuuled uguu hvv min cni chadah blno tamine
Бусад нөхдүүд хэнч мэдэхгүй холбоодоор тэнэж байгаад ирэх юм!!! Овоо доо телевизээр харах ганц ч гэсэн боксчинтой боллоо!!! Олон жилийн хүлээлт!!!
WBC холбоо нь мэргэжлийн боксын хамгийн том холбоо юм .