Гадаад мэдээ

Сансарт аялах ₮200 тэрбумын тасалбар авсан бизнесменүүд НАСА-аас хөөрлөө

Америкийн SpaceX компани жирийн жуулчдыг тээвэрлэсэн Crew Dragon сансрын хөлөг бүхий “Falcon 9” пуужинг хөөргөлөө гэж олон улсын томоохон хэвлэлүүд онцоллоо.

Энэ нь түүхэндээ анх удаа мэргэжлийн бус сансрын нисгэгчид сансарт гарч буй үйл явдал юм. Falcon 9 пуужин Флорида дахь НАСА-гийн Кеннедигийн сансрын төвөөс мягмар гарагийн /2024.09.10/ өглөөний 5:23 цагт хөөрсөн байна. Улмаар Капсул ойролцоогоор есөн минут хагасын дараа тойрог замд хүрчээ. Үүнээс хойш гурван минутын дараа Crew Dragon тулгуур их биенээсээ салж, самбар дээрх камерууд  нь нар туссан дэлхийн дүр төрхийг харуулсан байна. Энэхүү үйл явдлыг Илон Маскийн 2022 онд худалдаж авсан Твиттер гэгддэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох X дээр шууд дамжуулжээ.

Хөлгийн баг дөрвөн гишүүнтэй. Үүнд тэрбумтан бизнесмен, тэтгэвэрт гарсан цэргийн сөнөөгч онгоцны нисгэгч, SpaceX компанийн хоёр ажилтан багтжээ. “Falcon 9” сансарт тав хоног аялах зорилготой. Тэдний буцаж дэлхийд ирэх үйл явж мөн олны анхаарлыг татаад байна.

Сонирхуулахад, Сансарын тав хоногийн аяллын зардалд нэг хүний төлөх дүн 55 сая доллар буюу түүнээс дээш байжээ. Энэ дүнг төлж тасалбар авсан аялагчид сансрын алхалт хийх зорилгоор эрсдэлтэй алхам хийж, Ван Аллены цацрагийн бүс рүү амжилттай орлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-11 15:23

Баян хүнийг б�##�аг тойрохгүй. Их мөнгө эзэндээ гай болдог. Алт мөнгө их хэмжээний в�##�ют ч насны цөвтэй дээ.

иргэн
иргэн
2024-09-11 15:56

НАСА ЭДГЭЭР ХИЙРХЭГЧДИЙН АМЬ НАСЫГ ӨНДРӨӨР ХУДАЛДАН АВЧЭЭ МЭРЭГЖЛИЙН БУС ХҮН САНСАРТ ХӨӨРХӨӨРӨӨ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ШУУД ГАРГАХААС ГАДНА ГАЛЗУУРЧИХААД ИРНЭ ХАЙРАН МӨНГӨ НАДАД НЭГ ПҮҮЖГИЙ АВААД ӨГЧИХГҮЙ ОДОО ҮХДЭЛ БОЛООД БУУГААД ИРНЭ ДЭЭ ХОРВОО ЧИ ДЭНДҮҮ ДАВЧУУ ЮМАА ЗА ЗА ЯАХ ВЭ? АМЬДРАЛААС УЙДЖЭЭ.

Хонгороо
Хонгороо
2024-09-12 07:16
Reply to  иргэн

Пүүжгий авч өгвөл нэмээд бензинийг нь байнга авахуулна гэх даварсан гар юм бишүү? Өөрөө ядаж өөрөө өөрийнхөө амьдр�##�д хариуцлага үүр л дээ. Хөл дүүжлэх унаа мөрөөддөг бол тэрнийхээ төлөө хөдөлмөрлө! Харах өнцөг чинь ядуу явцуу бол тэрнийгээ өөрчил, хөгж!
Эдгээр хүмүүс мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулжээ. Чамаас асуухгүй, чамтай зөвлөх ч үгүй. Мэдээж чамаас дутуугүй мэдлэг, суд�##�гаатай. Өдөр тутмын өндөржүүлсэн бэлтгэл хийж өөрсдийгөө ч бэлдсэн.
Хамгийн гол нь эрсдэл хийхгүйгээр хүссэндээ хүрэхгүй гэдгийг мэддэг, сэтгэлээрээ баян, эд баялгаар баян хө. Тэд түүхийн нэг хэсэг болж, харин лүүзрүүд юу бувтнах нь хамаатай гэж бодохгүй л байна. Тэдэнд баяр хүргэ, хүлээн зөвшөөр хөгшөөн ????????????

Холбоотой мэдээ

Back to top button