Титаникаас тав дахин том аяллын хөлөг онгоцны дараагийн хоёр жилийн захиалга дүүрчээ
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг болох Iconic of the seas 2026 он хүртэл бүрэн захиалгаа авчээ.
Тус хөлөг нь Титаникаас тав дахин том, Эйфелийн цамхгаас урт гэдгээрээ "дэлхийн хамгийн том хөлөг онгоц" гэж тодорхойлогдоод байгаа юм. Icon of the Seas нь 18 зорчигчийн тавцан, долоон усан сан, 40 гаруй ресторан, баартай. Онгоцонд 5610 зорчигч багтаах боломжтой бөгөөд нийт 250 мянга 800 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж.
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц болох Royal Caribbean’s Icon of the нь 2024 оны нэгдүгээр сарын 27-нд анхны аяллаа хийхээр далайд гарч байсан. Тэгвэл нээлтээ хийгээд есөн сар болж буй тус хөлөг онгоц 2026 он хүртэлх бүх аяллын захиалга нь дүүрсэн гэдгийг мэдэгджээ.
The world’s largest cruise ship Iconic of the seas is 5 times the size of the Titanic, fully booked until 2026.
— Historic Hub (@HistoricHub) June 5, 2024
pic.twitter.com/cwmPu51r2v
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 жил очерлохоос