Нийгмийн
Онгоцны түлш тээвэрлэж явсан хөлөг онгоцны ослоос үүдэж Хойд Тэнгист гамшгийн нөхцөл үүсэв

АНУ-ын армийн нисэх онгоцны түлш тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц газрын тосны хөлөг онгоцтой мөргөлдсөний дараа Их Британийн эргийн ойролцоо байгаль орчны ноцтой бохирдол бүхий гамшгийн нөхцөл байдал үүсжээ.
Ослын улмаас их хэмжээний гал гарсан бөгөөд Хойд тэнгис дэх хөлөг онгоцуудын нэг нь ойролцоох эргээс 10 милл зайд шатжээ.
Энэхүү томоохон ослоос олон арван хүний амь насыг аварсан хэдий ч эрэн хайх ажиллагааг зогсоосны дараа багийн нэг гишүүн олдохгүй хэвээр байгаа нь нас барсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Ослоос нэг өдрийн дараа ч ачааны хөлөг онгоц шатсан хэвээр байгаа бөгөөд онгоц живж магадгүй хэмээн Их Британийн Тэнгисийн асуудал хариуцсан яамны сайд хэлжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.