Н.Өнөрцэцэгийн хэрэг давж заалдах шатны шүүхэд очсон бөгөөд хурлын товыг зарлаагүй байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан.
Тодруулбал, Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм.
Улмаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхны шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан. Улмаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос, нээлттэй шүүлгэх эрх, өмгөөлүүлэх эрхийн хүрээнд Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зоригт бичиг хүргүүлсэн.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг тайлбарт хариу илгээж, ХЭҮК-ыг Н.Өнөрцэцэгийн асуудалд оролцох эрхгүй гэсэн юм.
Үүнээс хойш дөрвөн долоо хоног өнгөрлөө. Иймд бид сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлын явцын талаар эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй. Гэхдээ Н.Өнөрцэцэгийн хэрэг Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд очсон байгаа. Тус шүүх нь хуулийн дагуу 30 хоногийн дотор давж заалдах шүүх хурлын тов гаргах тул одоогоор хүлээлтийн байдалтай байна” гэлээ.
Сануулахад, Н.Өнөрцэцэгийг яллах шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулсан. Мөн түүнд холбогдох хэрэгт өөрийнх нь мэдэхгүй гэх цаасны асуудал ч бий. Тиймээс иргэд Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдоод буй хэргүүд нь түүний буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол Улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа юм.
Харин дээр тодоор дурдагдах шүүх хурлыг өмгөөлөгчгүй явуулах асуудал “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ч мөн давтагдах вий” гэх асуултын хариуд “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх хүсэлтийг нь шүүх өнгөрсөн хугацаанд хангаж ажиллаагүй. Одоо давж заалдах шатны шүүх дээр бол мэдээж өмгөөлөгчтэй орно.
Мөн Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг төрийн нууцтай холбоотой хэмээгээд хаалттай явуулж буй. Харин Н.Өнөрцэцэг өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ шүүхэд удаа дараа тавьж байсан. Тэр хүсэлтээ энэ удаа Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бас тавих байх” гэсэн юм.
Түүнчлэн Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс ирэх долоо хонгийн даваа гарагт хэвлэлийнхэн болон олон нийтэд хандаж Н.Өнөрцэцэгийн хэрэгтэй холбоотой мэдээллийн талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон бусад Монголын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энд оролцох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨНӨРЦЭЦЭГ ОДОО ХААНА БАЙГААН ХОРИГДОЖ БАЙГАА ЮУ? ДАРАЛТ МАРАЛТ НЬ ЗҮГЭЭР ҮҮ? ХӨӨРХИЙГ ДААЛТАНД ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ЗААВАЛ ЯЛЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХЭН НЬ БУРУУТАЙГ МЭДЭХГҮЙ Ч АРАЙ Л БӨӨСӨНД АТОМЫН БӨМБӨГ БОЛЧИХОЖ БАЙГАА БУС УУ?ДАВЖ ЗААЛДААД ӨШӨӨ ЗҮЙЛ АНГИАР ЯЛ НЭМЧИХВЭЛ ЯАНАА ӨНӨРЦЭЦЭГ ЧИ ОДОО МИНИЙ ҮГЭНД ОРОХГҮЙ БАЙНАА ШҮҮХЭД ӨРГӨДӨЛ ГАРАГАЧИХААЧ ЖИШЭЭЛБЭЛ ӨНӨРЦЭЦЭГ МИНИЙ БИЕ НЬ АХИЖ ҮЗЭГ ДИКТИФОН БАРИХГҮЙ ЗАРИГ МН САЙТАА ЗАРЧИХААД ТЭР МӨНГӨӨР НЬ ХЭДЭН МАЛ ХУДАЛДАЖ АВААД ХӨДӨӨ НААМ ЖИМ АМЬДАРЬЯА ГАР УТАС Ч БАРИХААН БОЛЬЁО МЯНГАТ МАЛЧИН БОЛЖ ЭХ ОРНДОО ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ АЛДАА ЮУГААН ЗАСАЖ ЖИНХЭНЭ ХҮН БОЛОН ТӨЛӨВШИНӨӨ ГЭЭЧ ЭНЭ МИНИЙ ХИЙХ АЖИЛ БИШ БАЙНА ГЭЖ ӨРӨГДӨЛДӨӨ ТОДОРХОЙ ДУРЬДААЧ.АЙМГИЙХАА СОНИНД ХААЯА МАЛЫН БИЛЧЭЭР ДААЦЫН АСУУДЛААР ГАНЦ НЭГ НИЙТЛЭЛ ОРУУЛААД ЭРХ БАРИГЧ НАМАА МАГТАН ДУУЛЖ ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРЭДЭН АСАРБАЯСАГЛАН ГУРВЫН ЗУРГИЙГ ХОЙМОРТОО ЗАЛЧИХААД ХҮН ОЧИХООР Л СУНАЖ МӨРГӨӨД БАЙГААЧ ТЭГВЭЛ ЧАМАЙГ ЗӨНД НЬ ХАЯНА ШҮҮ ДЭЭ.