Нийгэм мэдээ

"Гэмтсэн цэргүүдийг өөр ангид шилжүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ"

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны I ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн өвдсөнийг илрүүлсэн. Улмаар тухайн хоёр цэргийг Улаанбаатар хотод авч ирж, Цэргийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хагалгаанд орсон билээ.

Эл хэрэгт холбогдуулан бид хоёр цэргийг хариуцаж буй Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн эмчтэй уулзаж, өвчний талаар тодруулж байсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Харин Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл лхагва гарагт /2024.09.18/ болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр дээрх асуудалтай холбоотойгоор тайлбар хийхдээ “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүд мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Тэдний ар гэрийнхний зүгээс цэргүүд буцаж очвол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орж магадгүй учраас халуулах хүсэлт тавьсан" гэсэн юм.

Иймд бид энэ талаар Хилийн хамгаалах байгууллагаас тодруулахад, “Цэргүүдийг өөр анги руу шилжүүлэх эсэх асуудлаар манай байгууллагынхан хоёр цэргийн ар гэртэй уулзаж ярилцаж байгаа. Дэглэлтийн асуудал байхгүй. Өвчлөлийн асуудал л бий. Цэргүүдийг өөр ангид шилжүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-20 15:16

БИ УГ НЬ ХАЛЧИХ Л ГЭСЭНДЭЭ ОДОО ХУУЧИН АНГИДАА ОЧИХ ХЭРЭГГҮЙ ОДООГИЙН ЦЭРГҮҮД ҮНЭН НЯЛЦГАЙ БИЕТЭНГҮҮД ЮМАА ХАЛ НААД ХОЁРЫГОО ИЙМ АМЬСГААНУУДААР ХИЛ МАНУУЛНАА ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДЫН АЯГҮЙ БОЛ ӨӨР АНГИД ОЧСОН Ч ДАХИАД Л ШОГТОНО ЗҮГЭЭР Л ХАЛЧИХАА ЭНЭ НЬ ДЭЭР ШҮҮ

Зочин
Зочин
2024-09-22 19:12
Reply to  Зочин

Мулгуу л�##�ар вэ чи

Зочин
Зочин
2024-09-21 16:59

Ийм унжийсан хулгайчуудыг 7 хоног хэмх дэглээд карцерт 10 хоног суулгачих юмсан ! Эсвэл шууд нууц �##�баны шугамаар хээрийн сургуулийн болзошгүй нөөц зарлагад гарга!

Зочин
Зочин
2024-09-22 19:13
Reply to  Зочин

Хөөрхий гоожуур явсан амьсгаа биз чи муу гөлөг

Зочин
Зочин
2024-09-21 17:01

Яахаараа х�##�даг юм ! Новшнуудыг өвчин нь хүндэрсэн гэсэн оноштойгоор нууцаар зарлагад гарга !

Зочин
Зочин
2024-09-22 10:45

Тангаргаасаа няцаж болохгүй.�##�баа хааж дуусгах хэрэгтэй.нялцгай биетнүүд олширчээ.

Erka
Erka
2024-09-22 12:35

Aidastai tserguud amia horloj medne de daraana amaa baribaa nobshnuudaa hogiin niigem buteechheed ternii chni gor huuhenees dor erchuul ih bolj bna yay geheb hogjiltei orni huuli hogjilgui mongold zohihgui ger bul salalt geed zondoo heruul uruul

Зочин
Зочин
2024-09-23 00:59

Гэмтсэн бол х�##�аач ээ, тэгж байгаад гай болж асууд�##� үүсэх вий дээ. Цэргийн төмсөг сүйтгэдэг яргачингаа олж шийтгээч, муусайн зэрлэгүүд шангаа хүртэх болтугай

Иргэн
Иргэн
2024-09-23 09:37

Өргөсөн тангарагаасаа няцв�##� төрлийн цээрлэл хүлээнэ гэж эх орондоо хэлдэг биздээ.хуучин ангируу нь явуул тэнд учраа олоод хэдхэн сар болоод х�##�агдана.өвдсөний тоогоор х�##�на гэж юу байдагийн.

Наран
Наран
2024-09-23 09:45

Мэнд байгаа дээр нь х�##� .

СЭЛ²ЭНГЭ
СЭЛ²ЭНГЭ
2024-09-23 18:33

Х�##�аач

Зочин
Зочин
2024-09-23 18:52

Энэ арай нөгөө вакцины гамшиг юм биш үү хоёул хоёуулаа ав адилхан цохиулаад ав адилхан гэмтэнэ гэж үү сайн судла аа гэмээр юмуу аа

Зочин
Зочин
2024-09-24 22:17

Ар гэр нь зориуд дэвэргэж хэл ам хийгээд байх шиг

Холбоотой мэдээ

Back to top button