Улс төрийн мэдээ

Н.Учрал: С.Зориг агсанд холбогдох хэрэгт дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнөөдрөөс О.Алтангэрэл ахална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна.

Энэ хүрээнд тухайн үед Хууль зүйн, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо сайдаар ахлуулж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдох асуудлыг олон улсын хүний эрхийг байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Солонгоо сайд өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор одоогийн Хууль зүйн, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх ажлын хэсгийг ахалж, ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Цаашид энэ ажлын хэсэг ЗГ-ын хуралдаанд санал дүгнэлт гаргаж ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button