Нийгэм мэдээ

Цахим орчинд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 88 хувиар өсчээ

Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Go Mongolia үндэсний брэндингийн хүрээнд нэгдсэн өнгө төрхтэйгөөр Монгол Улсыг сурталчилж, үүний үр дүнд 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол энэ оны аравдугаар сарын 7-ны байдлаар 667 мянган жуулчин манай улсад ирээд байна. Ийнхүү 2024 он нь Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил болох нь.

Мөн дээрх хуралдааны үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь манай улсад зочлохоор төлөвлөж буй хэмээх үр дүн гарчээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 9, 2024 12:13

Хэзээ 400сая жуулчинаа хүлээж авах бэ хаха. Ийм эргүү нөхөр ес хийж бна гэхээр л...

Холбоотой мэдээ

Back to top button