Улс төрийн мэдээ
НИТХ 13:00 цагаас анхны хуралдаанаа хийж, хотын даргаа сонгоно

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт товлогджээ.
Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилно.
Аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүн нь
- дээд боловсролтой;
- төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- ялгүй байх шаардлага тавьдаг.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.