НИЙГЭМ

Төрийн ордныхныг машинаас нь буулгаж автобусанд суулгах шийдвэр үр дүнгүй ч хэрэгжсээр байна

"20 минутын хот" үндэсний хороо есдүгээр сарын 02-ны өдөр анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм. 

  • Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ. 
  • Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн.

Энэ шийдвэр тухайн өдрийн маргаашаас буюу есдүгээр сарын 3-ны өглөөнөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн ордны ажилчид автобусаар гэртээ ирж, очих боломж бүрдсэн. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс бид тухайн үед гурав хоног дараалан өглөөний ажиглалтын сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Ингэхэд тухайн 10 автобус нэг ч зорчигчгүй хэвээр байсан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэр хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Тиймээс албаны үнээс дахин тодруулав. Ингэхэд “Төрийн ордны ажилчид автобусаар ажилдаа ирж, очих шийдвэр хэрэгжсэн хэвээр байгаа, болиулаагүй. Өгдөө бүр 07 цаг 30 минутаас тодорхой гурван чиглэлд зургаан автобус явж байгаа. Орой ажил тарах цагаас хойш мөн адил. Хэдэн хүн үйлчлүүл байгаа эсэх нарийн мэдээлэл байхгүй байна” гэлээ.

Дээрх ажлын тухайд, Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн, Хотын дарга Х.Нямбаатар нар

“Автомашины дугаарын хязгаарлалтыг иргэдийн саналд үндэслэж яаралтай хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана.

Автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Тодруулбал, Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, өөрсдөө уриалах шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ болон ЗГ-ын ХЭГ-ын ажилтнуул, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуулыг хувийн машинаар ажилдаа ирэхийг хориглоочээ. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй ажилтан нь өргөдлөө өгөөд ажлаасаа гарах шаардлага тавиачээ. Үүгээр ч зогсохгүй төрийн ордонд ажилладаг төрийн машин унадаг бүх шатны сайд дарга нарыг машинаас нь буулгах хэрэгтэй. Тэгээд зөвхөн нийтийн тээврээр зорчуулаачээ. Энн дээд шатны тэнэг рок дарга нар. Ер нь манай улсад төрийн машин унадаг дарга нарын тоо хэт олон байгаа шүү. Тухайлб�##� яам агентлагийн газрын дарга нарыг машин унахыг 100 хувь хориглоочээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ саар�##� ордонд насаараа суусан цус нь ойртсон тэнэг дарга нар доод аобан туша�##�тнуудда шасрдлага тавьж чадахгүй байж дарга сайд гэж оцогнохоо больцгоо. Нэгэндээ шаардлага тавьж чадахгүй байна гэдэг бол бүгдээрээ зөрчил дутагдлын үүр уурхай болсон гэсэн үг. Харилцан бие биенийхээ төмсгийг хага базахаар төмсөгдчихсөн байна гэсэн үн.

Зочин
Зочин

Манайх шиг �##�баны машинаар гэртээ хүргүүлдэг гэрээсээ авахуулдаг, хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэдэг, дэлгүүрээс хүнс хоолоо цуглуулдаг бүдүүн гэдэс тэнэг толгойтой аарцагандаа яртай юм шиг явган явдаггүй дарга сайдтай улс манайхаас өөр байхгүй шүү. Үүн дээр онцной анхаарч арга хэмжээг тууштай аваарай Ерөнхий сайдаа! Ерөнхийлөгчөө! УИХ-ын даргаа!!!

Зочин
Зочин

Төрийн ордонг авто зогсоолгүй болгохгүй бол Машинтайгаа л ирнэ шүү дээ!

Зочин
Зочин

Замын буудлуудад зогсож яагаад болдоггүй юм бэ

Зочин.
Зочин.

Шугамын автобусанд сууж яагаад болдоггүй юм бол?

Last edited 1 Он Өмнө by Зочин.
Зочин
Зочин

Хулгайчид баригдахаас айгаад бгаа юм.

Зочин
Зочин

...үр дүнгүй хэрэгжих... төрийн шинэ хэллэг гарч уу

Зочин
Зочин

Үр дүнгүй юмыг хэрэгжсэн гэх үү ? Мөнхбат аа ?

зочинзочин
зочинзочин

том автобусанд Зайсан чиглэлд 3 хүн сууж хүргүүл явна..ядахдаа бага оврын автобус явж болдоггүй юм у..хайран түлш. зохицуулахаар санагдах ажил юм ан..

Вон
Вон

Цэцэрлэгтээ явж байгаа хүүхэд шиг манай агуу сэтгэгч гишүүд хөөрхөн.дөө хөөрхөндөө

Зочин
Зочин

Төрийн ордны зогсоол дээр шорон барь.

Баганаа
Баганаа

Төрийн авто баазыг татан буулгав�##� яасан юм бэ гадны төлөөллөгч нарт үйлчилдэг хэдэн машин үйлдээгээд хувийн машинтайгаа ирвэл ажилаас нь х�##�ах шийдвэр гаргав�##� хэрэгжинэ!!! !!!

Shudarga shuugch
Shudarga shuugch

Zamaa zasah uedee tegsh sondgoigoor yavul

Холбоотой мэдээ

Back to top button