Путин “BRICS”-ийг сайшааснаар чуулга уулзалт өндөрлөлөө

“BRICS” холбооны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казан хотод гурван өдрийн турш явагдаж, пүрэв гарагт /2024.10.24/ өндөрлөв. Одоогоор тус холбооны орнууд дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтыг хаахдаа барууны орнуудын гаж арга барилыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа “BRICS”-ийг сайшаасан байна.
Тус уулзалтад 36 гаруй орны удирдагч, төлөөлөгч оролцсон нь Украины дайны хариуд ОХУ-ыг олон улсаас тусгаарлах гэсэн АНУ-ын хүчин чармайлт амжилтгүй болсныг харууллаа. Украины дайн дээд хэмжээний уулзалт дээр олон дахин сөхөгдсөн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр жил гаруй хугацаанд анхны удаа ОХУ-д айлчилж тус уулзалтад оролцсон. Энэ нь Украины талаас шүүмжлэл дагуулжээ. Тэрбээр НҮБ-ын дүрэм, олон улсын хууль, Ерөнхий Ассамблейн тогтоолуудын дагуу Украинд шударга энх тайван тогтоохыг уриалсан юм.
Пүрэв гарагийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путинээс нэгэн сэтгүүлч Доналд Трамп Украины дайныг зогсоохыг амласан тухай асуужээ. Үүнд Путин хариулахдаа “Миний сонссоноор Ноён Трамп саяхан Украины мөргөлдөөнийг зогсоохын тулд бүх зүйлийг хийх хүсэлтэй байгаа. Тэр чин сэтгэлээсээ хэлсэн юм шиг санагдаж байна. Ийм зүйлийг хэн хэлсэн нь хамаагүй би сайшаана” гэсэн байна. Гэхдээ тэр барууны орнуудад анхааруулга өгөхдөө ОХУ дайны талбарт ялагдана гэд бол төсөөлөл, энхийн хэлэлцээрт ОХУ-ын хяналтад байгаа Украины газар нутгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алуурчин фашист оросын удирддаг Брикс бол ирээдүйгүй байгууллага..удахгуй украйнь д ялагдаж оросын гүрэн мөхөнө. Аугаа их Тураны холбоо бий болно..Амур уссурийск хятадын муж болно..Камчаткийг Америк авна биздээ..япон 4 арлаа авна..монголд Байг�##�ь нуур Бурятыг өгнө магад шүү..
Барууны ижил хүйстэн Сатануудын нэг Г�##�зуу солиотой амьтан,
Эргүү мэдрэл муут зүгээр �######�аач.