Нийгэм мэдээ

Х.Очирсүх Чех улсад монгол хонины ноосоор оймс үйлдвэрлэж байна

Х.Очирсүх Чех улсад гэр бүлийн хамт 18 дахь жилдээ амьдарч байна. Тэр дөрвөн охин, хоёр хүүтэй. Тэд тус улсад монгол хонины ноосоор оймс үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Анх монгол оймс авч амьдардаг мужийнхаа асрамжийн газрын ахмад настнуудад зул сарын бэлэг болгон өгчээ. Хариуд нь их дулаахан, дэрэндээ хийж унтдаг гэх эерэг сэтгэгдэлүүдийг сонсож монгол хонины ноосоор оймс үйлдвэрлэх болсон байна. Ингэхдээ 3-4 жил судалгаа хийсэн аж.

Брэндээ О&М хэмээн нэрлэж зургаан өнгийн гурван өөр төрлийн оймс үйлдвэрлэж байна. Тухайн бүс нутаг сэрүүн, чийглэг учир хөлд дулаан, чийгтүүлдэггүй, тухтай гэдгээрээ худалдан авагчдыг татах болжээ. Х.Очирсүх түүхий эдээ Монголоос авч байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button