Нийгэм мэдээ

Нягталъя: Төвөдийн бор баавгайг мазаалай хэмээн ташаарчээ

Цахим орчинд "Мазаалай баавгай солонгос жуулчид руу дайрч, айлгажээ" гэсэн тайлбар бүхий бичлэг түгээд байна. Бичлэгт, хоёр бамбарууш автомашин руу дайрч, эргээд зугтаж буй дүрслэгджээ.

Тэгвэл энэ нь Монголын газар нутаг ч, мазаалай баавгай ч биш юм байна.

Бичлэгт харагдаж буй орчин нь БНХАУ-ын нутаг дэвсгэр, Тянь Шаний нуруу орчим. Харин баавгай нь мазаалай биш, хималайн бор баавгай нэртэй хүрэн баавгайн өөр нэгэн дэд зүйл аж. Зүйлийн нэршил Ursus arctos isabellinus. Харин мазаалайг Ursus arctos gobiensis гэдэг.

Хималайн бор баавгай харьцангуй цайвар шаргал зүстэй, БНХАУ-ын баруун хил, Төвөд орчмоор голчлон нутагладаг аж.

Мазаалай баавгайн нутагладаг Говийн их дархан цаазат газрын А хэсэгт нэвтрэхийн тулд зөвшөөрөл авдаг. Байгаль хамгаалагчид хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн, мазаалай мэдрэмтгий амьтан бөгөөд Хималайн бор баавгай шиг хүнд ойр араншин гаргадаггүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button