Нийгэм мэдээ

Хүүхэд хахаж эндсэн цэцэрлэг бүртгэлгүй, хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байжээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт ой 2 сартай хүүхэд цэцэрлэгтээ хахсаны улмаас эндсэн хэрэг гарсан.

Энэ талаар "Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс" -ээс тодруулахад "Тухайн хэрэг гармагц ямар газар хүүхэд эндсэн болохыг бид шалгасан. Ингэхэд тухайн газар нь улсын бөгөөд хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх ч биш "Буман жаалууд" гэх хаягтай ямар ч албан бүртгэлгүй үйл ажиллагаа эрхэлдэг газар болох нь тогтоогдсон.

Угтаа хувийн цэцэрлэгүүд тусгай зөвшөөрөл авч, өдөр өнжүүлэх газрууд ХГБХХЕГ-т бүртгэлтэй байдаг юм. Гэтэл тэр газар дээрх хоёр бүртгэл аль нь ч байхгүй. Иймд манай байгууллагын зүгээс тус хэрэгт оролцох эрх зүйгүй болж цагдаагийн байгууллагад даатгасан. Цагдаагийн байгууллагын зүгээс доогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг бидэнд өгөөд байна" хэмээв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 29, 2024 12:15

АРАЙ ХЭТЭРЧ БАЙГААН БИШ ҮҮ? ЭНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ ЭХЛЭЭД ХОРООЁ ДАРАА НЬ БАГШ НАРЫГ НЬ ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЯАСАН ХЭНЭГГҮЙ ШУНАЛУУД ВЭ? МӨНГӨ НЬ Л ХЭРЭГТЭЙ БАЙНАШТ ХҮҮХЭД АЛЧИХЛАА АМ РУУ НЬ МАХ ЧИХЭЭД АЛСАН БАЙНА ҮМХИЙРСЭН АЛНУУДАА ТА НАРТ ҮР ХҮҮХДЭЭ АСРУУЛАХ ГЭЖ НЯЛХ БАЛЧИР ҮРЭЭ ДААТГАСАН АЛААД АМИЙГ НЬ БҮРЭЛГЭЭТЭХ ГЭЖ ӨГӨӨГҮЙ МАШ ГОМДОЛТОЙ БАЙНА.БУСАД НЬ ЯАХ ВЭ? ХАЙРАН САЙХАН ХҮҮХЭД ЯАСАН АРЧААГҮЙ ЛАЛАРЫН ИДДАНУУД ВЭ? ЯАГААД ТЭР НЯЛХ БАЛЧИХ ХҮҮХДИЙГ САНААТАЙГААР БҮРЭЛГЭЖ БАЙГААН ТА НАРТ ЯМАР ГЭМ ХИЙСЭН ЮМ.МУУХАЙ БУЗАР БҮХЭН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС ГАРЧ БАЙНАШТ ЭНЭ ДҮҮРГИЙГ ТАТАН БУУЛГАЖ ИРГЭДИЙГ НЬ ЗОХИЦУУЛЬЯА ЯМАР АЙМААР ЮМ ХЭЛЭХ Ч МУУ ҮГ АЛГА

Эцэг эх
Эцэг эх
10 сар 30, 2024 21:34

ЭРХЛЭГЧ, БАГШ нарыг хатуу шийтгэ. Сайдыг бүх хариуцсан хүмүүстэй нь огцруул.

Зочин
Зочин
10 сар 30, 2024 22:01

Төрийн байгуулгуудын хян�##�т ш�##�г�##�т дутаж байгаа нь энэ шүү дэ.

Холбоотой мэдээ

Back to top button