Зөрчлийн хууль: Зөвшөөрөлгүй цэцэрлэг ажиллуулсан тохиолдолд ₮200 мянгаар торгоно

Энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барсан хэрэг гарсан.
Уг асуудлаар СХД-ийн Боловсролын хэлтсээс тодруулахад ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй юм билээ энэ асуудлыг бид сайн мэдэхгүй байна. Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар болон цагдаагийн байгууллага нөхцөл байдлыг шалгаж ажиллаж байгаа байх гэх хариултыг өгөв.
Тэгвэл цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилсан байдлаар тухайн газар нь цэцэрлэг болон өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хяналтын камергүй болох нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн билээ.
Дээрх асуудлаас улбаалан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэг болон өндөр өнжүүлэх газарт хэрхэн арга хэмжээ авдаг талаарх хуулийг судлаад үзэхэд,
"Зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл боловсролын сургалтын байгууллагын улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно" гэж заасан байна.
М.АГАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huuhed l hairan ba. ta muusain lalruud bj l bga
ердөө л 200 мянга уу хаха