Нийгэм мэдээ
УДБЭТ-ын захирлаар балетчин Д.Алтанхуяг томилогдлоо

УДБЭТ-ын захирлаар МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг томилогджээ. Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулсан балетчин. Д.Алтанхуяг нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.
Ингээд балетчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн товч намтраас хүргэе.
- 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
- 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
- 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцалцсан.
- 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
- 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
- 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
- 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
- 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.
Нэмэлтээр дурдахад, тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, олны анхаарлыг татаж байсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн дарга болохын ерөөл дэвшүүлэе. Нэг т�##�аар сайн хэрэг боловч нөгөө т�##�аар энэ нэртэй бүжигчин маань дасг�##� сургуулилтаас хөндийрч мэргэжлийн хувьд төсөөрнө дөө. Олон орноор явж менежментийн т�##�аар харсан үзсэн туршлагаа бодит ажил хэрэг болгоорой.
олон улсад б�##�етчин нараа гаргаж ц�##�ин хөлсийг ньнэмэгдүүлэх бусад орны театруудтай хамтаран ажиллна гэдэгт итгэж байна театр эг л сөнөсөн газар шиг болсон з�##�уу олон улсад нэртэй хүн болсонд баяртай байна
бүжигчин, гавьяат хийдэг ажил биш л юмсан, доройтолд оржээ
Өнгөрсөн жил хөөгдөж байсан хүн , энэ жил захир�##� болжээ. Сайн ажиллах байх гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн хүн тэр нурахаас наагуур байгаа барилгыг, мэргэжлийн бүжигчдийг байрлуулах байхаа.
З�##�ууд амжилт. Урлаг хөгжин дэвжиг