Нийгэм мэдээ
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Албани Улсын Тирана хотноо болж буй олимпын бус жингийн ДАШТ-ээс Монгол Улсын гавьяат тамирчин С. Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин алтан медалийн төлөө олимп, дэлхийн хошой хүрэл медальт Рисока Кавайд 2:4 харьцаатай ялагдлаа. Дэвжээний шүүгч манай тамирчныг үений эсрэг хөшсөн гэж хоёр оноог өгөөгүй. Түүнээс болж барилдаан өөрчлөгдлөө. Ийнхүү МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн аваргын нэг алт, хоёр мөнгөн медалийн эзэн болж байна.
Түүний амжилтаас дурдвал, тэрбээр ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байжээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.