Нийгэм мэдээ

63 настай иргэнийг согтуугаар дайрч хөнөөсөн этгээд хуулиараа 1-5 жилийн ялаар шийтгүүлнэ

Гурав хоногийн өмнө буюу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүнд зэргийн согтолттой жолооч автомашин жолоодож байх үедээ зогсоолд зогсож байсан хоёр автомашиныг мөргөн, явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний 17.05 цагт С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн хоёр автомашиныг тус тус мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажил хийсэн. Улмаар автомашинд мөргүүлсэн хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо” гэсэн мэдээллийг өгсөн.


Иргэн "Согтуугаар машин жолоодон хүний амь хөнөөсөн энэ залуутай байрныхаа гадна олон удаа таарч байсан. Дийлэнхдээ согтуу, энд тэнд унтчихсан байдаг" гэв.

-47-85 УНМ Улсын дугаартай автомашин 449 мянган төгрөгийн торгуультай, даатгал хийлгээгүй байна-

Бид тухайн жолоочийн унаж хөдөлгөөнд оролцсон 47-85 УНМ Улсын дугаартай Toyota Prius-30 автомашины торгууль төлөлт, даатгалын мэдээллийг шалгаж үзлээ. Ингэхэд нийт 159 мянган төгрөгийн товчооны төлбөр, 290 мянган төгрөгийн торгуультай байна. Тодруулбал,

  • 2022 оны 12 сараас хойш 150 удаа товчоогоор нэвтэхдээ 159 мянган төгрөгөөр,
  • 2024 оны зургаан сараас өнөөдрийг хүртэлх зургаан удаа нэгдүгээр эгнээгээр зорчин нийт 120 мянган төгрөгөөр
  • 2024 оны зургаан сараас өнөөдрийг хүртэл дөрвөн удаагийн зөрчил гарган 70 мянган төгрөгөөр
  • 2024 оны найман сард түр зогсох хориотой газар нэг удаа зогсон 20 мянган төгрөгөөр торгуулж, энд харагдаж буй нийт дүн болох 449 мянган төгрөгөө төлөөгүй байна.

Үүнээс гадна тус машинд албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгалын аль аль нь хийгдээгүй байна.

Одоогоор согтуугаар машин жолоодож байх үедээ хүний амь насыг хөнөөсөн 38 настай "С"-ийн хэргийн явц, өмнө нь хэрэгт холбогдож байсан эсэх нь анхаарал татаад буй.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Тус хэрэг цагдаагийн байгууллагад 11 сарын 01-нд бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй. Хувь хүний эрх тул өмнө нь хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдээлэх боломжгүй байна" хэмээсэн юм.

Эрүүгийн хуульд,

"27.10 дугаар зүйл, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зүйлд,

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
  • 2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
  • 2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Машин барьсан ийм алуурчид хот, хөдөөгүй дүүрэн бна. Торгууль, татвараа авч дүрэм журамтай байлгаж чадахгүй манай төр засгийн арчаагүй байдал иймэрхүү оркуудыг давруулж хүний аминд хүргэж байгаа юм. ЭНЭ БОЛ БАРИМТ.

Зочин
Зочин

Иймэрхүү гайг өөр улсад жишээ болгоод цаазалдаг

Зочин
Зочин

5жил хориод болоо
Хүний амь насыг ингэж үнэлж болох уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ялын бодлогыг нь чангаруулах гэхэд монголчууд бүгд шоронд сууна энэ тэр гэж солиорсоор бгаад багасгасаншүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

5 жил суухгүй шд давж заалдсаар байгаад 1 жил сууна. Ийм тохиолдол зөндөө бий

Зочин
Зочин

хөдөөнөө архиа уугад байж байхгүй.гай вэ

Шороотын Цэвээн
Шороотын Цэвээн
Reply to  Зочин

Харин тийм муу дадар тэндээ гостоод мориндоо өшиглүүлээд хэвтэж байхгүй

Зочин
Зочин

Sogtuu teeveriin heregsel joloodoj hunii ami nas hohirooson bol buh nasaar ni joloo barih erhii ni has

Иргэн
Иргэн

Монгол төрийн хууль нь нь гэит хэрэгтнүүд хүний амь бүрэлгээд монголы шоронд бөөцийлөгдөж байгаад 5 жил суугаад илүү мэргэжсэн алуурчин болж гарч ирээд олон монгол хүний амь хөнөөх далд санааг монголын төрийн хууль, төр засаг илт дэмжсэн, чиглүүлсэн хууль мөрддөг юм байна шүү дээ. Энэ төрийн хууль монгол хүний эрх ашгийг хамгаалдаг болохгүй юм байна л даа.

Зочин
Зочин

Ийм багауу

Зочин
Зочин

Хөөрхий тэр бурхан болоочын амь нас хайранаа. Хүн дайрч насыг нь зогсоосон танхай залууг бүх насаар нь гэхэд ч багадана.

Зочин
Зочин

ар гэрээс нь цусан өшөө л авчихдаг болчих тэгвэл бүгд ок бно..яаг Лал шиг л

Зочин
Зочин

Яахаар хүн алчихаад байхад 1-5хан жил авдын ????????????????????

Зочин
Зочин

Согтуу бол ял хүндэрдэг номтой.

Зар
Зар

1-5 жил юм бол согтуугаар жолоо бариад алчмаар хэдэн новшийн юмнуудыг нухаж хаяад сайн заргалдаад бараг 1 жил суух юм биш үү гээд зарим нөхдүүд бодож байаадаа

Зочин
Зочин

Хууль чинь арай хэтэрч согтуу жолооч хүний амь хүрэхэд 5 жил хэний боловсруулсан хууль вэ. Согтуу жолооч машин унаад явж болдог малуудаа хуулиа одооноос өөрчил

Hurelsuh mal
Hurelsuh mal

iimerhuu aluurchid mongold zondo bna yun 1-5 jil bagadaa l yadaj 30 jil baidag baigaa daa

зочин
зочин

Хүний амь нас арай хямдхан уу

Зочин
Зочин

Согтуугаар жолоо бариад 5жилийн ял өгөөдөл болоо юу арай2 хүний амь нас хөнөөсөн ял яах юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button