Нийгэм мэдээ

"Уулын өвөө"-г түр хоноглох төвд хүргэж өгчээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо /хуучин 4-р хороо/-ны нутаг дэвсгэрт ууланд арваад жил амьдарч буй Л.Рэнцэндоржийн амьдралын нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж, олонд хүргэсэн.

Улмаар 2021 онд мэдээлэл түгсний дараа Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг дарга болон  Хөдөлмөр халамжийн төвөөс хамтарсан баг ажиллуулж, дүүгийнх нь хашаанд гэр барьж өгсөн. Гэвч тэрбээр уул руугаа дахин гарсан.

Ингээд 2024 оны аравдугаар сарын сүүлчээр мөн л хэвлэлийнхэн очиж, түүнтэй уулзсан. Тэр үед Л.Рэнцэндорж "Би гэргүй амьдрахаар шийдсэн. Гэр арчилж авч явна гэдэг хэцүү. Наранд байгаа хүн дээшээ л явдаг. Урт наслахын тулд дасгал хөдөлгөөн хийдэг. Хүмүүсээс хандив тусламж авахгүй, гэрийн бэлгийг бол авч болно" гэж ярьж байв.

Тэгвэл уг мэдээллийн дараа Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны халамжийн хэлтэс Л.Рэнцэндоржийн оршин суух хаягийн харъяаллаар БГД-ийн халамжийн хэлтэс рүү шилжүүлсэн байна. Улмаар түүнийг Өлзийт-Асар ТББ-ын түр хоноглох үйлчилгээнд хамруулахаар хүргэж өгчээ. Мөн хамтарсан баг түүнийг Батсүмбэр дэх асрамжийн газар руу шилжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ердөө ийм хүнтэй таарахгүй бас ийм хувь тавилантай хүмүүс ийм л зам сонгодог асрамжын газар ч байж чадахгүй оргоод л явна даа

Зочин
Зочин

Асрамжийн газарт тогтдоггүй гэсэн ш тэ

Зочин
Зочин

Сайхан сэтгэлт та бүхэнд баярлалаа.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Зочин
Зочин

Yu saihan dur saihan

Зочин
Зочин

Зөрүүүд пиизздааг зөнгөөөр нь хаяя

Баганаа
Баганаа

Ууландаа байсан дээр харин хоол ундны юм өгөх хэрэгтэй юу асрамжийн газар

Зочин
Зочин

Zondoo uulzsan
Yawahgvi geed bdgiin bn le
Hogshirood zorvvd n tegs3n l bh
Ogloo bolgon dasgal hj bdg
Nar jargahaas omno butsaad l uulandaa irj bdg

Бах
Бах

Тэнд чинь мао фашист үзэл суртал анархизм ноёрхсон газар яг тогтож харагдаач. Хаяад л явна.

Холбоотой мэдээ

Back to top button