Нийгэм мэдээ

Бодибилдингийн улсын аварга Ш.Наранбулаг 10 дахь хүүхдээ төрүүллээ

Бодибилдинг фитнессийн бикини төрлийн улсын аварга Ш.Наранбулаг 10 дахь хүүхдээ өлгийдэж авлаа. Алдарт эхийн II, I зэргийн одонтой ээж тэрбээр нүүр номдоо "Арав дахь даваагаа давлаа, цолны найр хийдэг юмуу" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, ААН хувь хүмүүс өөрсдийн бараа, үйлчилгээгээр түүнд бэлэг барьж байна.

Ш.Наранбулагийн том хүүхэд нь 19 настай. Тэрбээр "Би өөрөө айлын хоёр хүүхдийн бага нь. Тиймээс олуулаа байхыг маш их хүсдэг байсан. Нэг хүүхэд гаргаад хэсэг хугацааны дараа дахиад нялх хүүхэд хөөрхөн санагдаад эхэлдэг. Цагт баригддаггүй ажилтай болохоор олон хүүхэдтэй гэж стресстэж, түүртэж байгаагүй" хэмээн жилийн өмнө ярилцлага өгч байжээ. Тэр 10 хүүхэдтэй болох мөрөөдөлтэй бөгөөд ийн биелүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Супер!!!

Зочин
Зочин

Төрөх эмнэлэгт ч хиймэл сормуустайгаа контуртайгаа, хаха супер юмаа

Зочин
Зочин

Баяр хүргэе. Яасан хөөрхөн юм бэ. Сайхан гэр бүлд аж жаргал хүсье. Хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, эрдэм номтой сайн хүн болгож төлөвшүүлээрэй.

Зочин
Зочин

Ямар мундаг юм бэ баяр хүргэё

Иргэн
Иргэн

ЯМАР ХӨӨРХӨН ЮМ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ МУНДАГ ЭМЭГТЭЙ МУНДАГ ЭЭЖ

Munkhuu Munkhuu
Munkhuu Munkhuu

Ynexeer xair xyrmeer ym

Холбоотой мэдээ

Back to top button